Дуучин Ука алдарт “Versace”-ийн нүүр царайгаар сонгогдов


Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярыг /Ука/ танихгүй хүн цөөхөн биз ээ. Түүний хувьд “Voice mongolia” тэмцээний шүүгчээр хоёрдахь жилдээ ажиллаж байгаа.

Тэгвэл тэрээр Италийн алдарт VERSACE брэндийн монгол дахь салбарын нүүр царайгаар сонгогдож ажиллаж эхэлжээ.

VERSACE брэнд нь дэлхийн хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн брэнд юм.


Италийн Версаче брэнд нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд зориулсан орчин үеийн шинжтэй загваруудыг бүтээдэг. Хамгийн сүүлийн үеийн загвар болон сайн чанарт гар татдаггүй загварт дурлагчдын дунд зэгсэн алдартай энэ брэнд загварын төрөл бүрийн хувцаснуудаараа өрсөлдөгчиддөө зай үлдээдэггүй. Загвар зохион бүтээгчдийн олонх нь Версачег улирлын хувцасны брэнд гэж хэлдэг.

Эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулсан хувцас болон бусад гоёл чимэглэлийн шилдэг загварын брэндүүдийн нэг болох тус брэнд тансаг зэрэглэлийн хувцсанд ойртож байгаа ба зөвхөн хувцсаар тогтохгүй гоёл чимэглэл, нүүр будалтын хэрэгслүүд тэр ч бүү хэл дизайнеруудын тавилга хэрэгсэл ч үйлдвэрлэж байгаа юм.