Уншигч та хэрвээ санаж байгаа бол АНУ-ын иргэн Надя Сулеман хэмээх эмэгтэй  2009 онд  12 ихэр хүүхэд суулгуулснаас найм нь буюу зургаан хүү, хоёр охин эрүүл төрүүлж, дэлхийн дээд амжилтийг тогтоож байв.  Найман ихэр хүүхэд энэ сарын 26-ны өдөр 11 нас хүрсэн бөгөөд ээж нь тэдний зургийг өөрийнхөө Инстаграмд оруулсан юм.

Надя Сулеман найман ихрээс өмнө 2001 оноос эхлэн зургаан хүүхэд төрүүлсэн бөгөөд тэдний хоёр нь ихэр юм. Өөрөөр хэлбэл Надя 14 хүүхдийн ээж бөгөөд хамгийн том нь 19 настай залуу ажээ.

Тэрбээр 14 хүүхдээ тэжээхийн тулд тайчихийн зэрэгцээ насанд хүрэгчдэд зориулсан кинонд хүртэл тоглож, боломжит бүхий л аргыг хэрэглэж байсан юм.