БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan” дэлхийн цомын тэмцээн 3 хоног үргэлжилж  дүнгээ танилцуулсан бөгөөд тус тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус (бусад тэмцээнтэй адил биш) 6 төрлөөр өрсөлдсөн юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцлоо. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч: ОУ-ын Их Мастер, АЗИ ТИВИЙН АВАРГА Ө.Сэнгэсамдан

1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/
3. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам /Өсвөрийн Дэлхийн Аварга/
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ /Оюуны олимпийн Алтан медальт, Америкийн аварга/
5. Их Мастер М.Уянга /Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга /
6. Б.Лхагвадорж /ОУ-ын тэмцээний мөнгөн медальт/
7. Г.Солонго
8. А.Уянга
9. Б.Болоржин
10.Б.Хулан нар оролцсон юм.

Ингээд тэмцээний эцсийн дүн гарч Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, гурван  цомын хоёрыг нь тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгуулан мөнгөн шагналаа авч тэргүүн байрт орлоо. Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

Өсвөр насны ангилал:
1- р байр : ОУИМ Э.Лхагвадулам – 7233 оноо
2-р байр : Их Мастер М.Уянга – 6115 оноо
3-р байр : Б.Лхагвадорж – 5165 оноо

Насанд хүрэгчид:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр – 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard – 7416 оноо
3-р байр : ОУИМ LiYang – 7069 оноо

Нийлбэр дүнгээр:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр – 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard – 7416 оноо
3-р байр : ОУИМ Э.Лхагвадулам – 7233 оноо

Тэмцээний үеэр “Хурдны Хөзөр” төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Ингээд Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 2008 оноос хойш өнөөг хүртэл олон улсын 49 дэх тэмцээндээ амжилттай оролцон 789 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож шагналын буухиагаа үргэлжлүүлсээр байна.