Хонь

Сарын эхээр урам хайрласан сайхан үгс, магтаалаар дүүрэн байх болно.

Эрчүүдийн хувьд хайр дурлалдаа шатаж, түүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байх болно. Тэдний энэ тэмцэл удаан үргэлжлэхгүй. Хэн юу ч гэж хэлж байсан үргэлжид өөрийнхөөрөө байж, бусдыг уриалан дуудаж чаддаг энэ л зангаараа та амьдралынхаа энэ өдрүүдийг өнгөтэй, гэрэлтэй, аз жаргалтай болгоно. Та яг л шувуухай шиг л дураараа нисэхийг хүснэ. Хаашаа л бол хаашаа хийсчихэж мэдэх тийм хөнгөн, сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Юманд туйлбаргүй, чухал асуудалд хуумгай хандчих гээд, ямар нэгэн алдаа хийчих гээд байгаа мэт сэтгэгдлийг тэдэнд төрүүлнэ. Хурц иртэй мэс, төмөр багаж хэрэгсэлтэй харьцахгүй байсан нь дээр. Болж буй үйл явдал таны сэтгэлийн гүн дэх нарийн утсыг хөндөнө. Тийм л мэдрэмжтэй, бүсгүй хүнийг дээдэлдэг нэгэн эрхэмтэй та танилцах болно. Сарын дундуур эрчүүд өөрийн зорьсон зорилгодоо хайнга хандсанаас ажил дээрх байр суурь ганхах цаашлаад ажлаас халагдах хүртэл арга хэмжээ авахуулж мэдэх юм. Оюуны хөдөлмөр эрхэлдэг нэгэн илүү ихийг хийж амжуулж чадах эрч хүчтэй байна. Дунд түвшний менежерүүдийн хувьд тэдний ажлын арга барил ажилчдын сэтгэлд нийцэж тэднээс урмын үгийг сонсоно. Таны материаллаг байдал тийм ч сайн биш байгаа тул та аливаад анхаарал болгоомжтой байхыг хичээгээрэй. Хайр дурлалын адармаатай эргүүлэгт нэлээд гүн орох болно. Энэ нь аливаад хуумгай, хийсвэр ханддаг эрчүүдийн хувьд яригдана. Арайхан хосоо олж чадаагүй хүмүүсийн хувьд энэ долоо хоног мөн л төлөвлөгөө талаар болж бүтэлгүйтэх бололтой. Хайр дурлалдаа умбаад өөр бусдыг анхаарах завгүй яваа бүсгүйчүүдэд бага зэргийн үл ойлголцол үүсч түр салалтанд хүрэх болно. Харин сарын сүүлээр танд ажлын боломжийн сайхан санал зэрэг зэрэг ирэх болно. Та алийг нь сонгох вэ гэдэгт нилээдгүй толгойгоо ажлуулах болно. Таны бодож олсон шинэ санаа, шинэ дэвшил хамт олны тань сэтгэлийг хөдөлгөнө. Энэ үнэхээр ирээдүйтэй, их ашиг олж болох болно гэдэгт хүн бүр итгэж байна. Энэ ажилд та бүхий л хүч хөлсөө шавхан ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Таны амьдралыг ихээхэн өөрчилж чадах санхүүгийн эх булаг юм. Харин эрүүл мэндийн хувьд сарын сүүлээр хууч өвчтэй хүмүүс, огцом ууртай хүмүүст нилээд халтай байх болно. Таны эрүүл мэнд таны гарт байгаа гэдгийг битгий мартаарай. Гэнэтийн бэртэл гэмтэлд өртөхөөс сэрэмжилж анхаарал хяналттай байгаарай.

Үхэр

Сарын эхэнд үл хөдлөх хөрөнгө, эсвэл томоохон худалдан авалттай холбоотой ажил өрнөнө. Та үүнийг хэний ч тусламжгүйгээр гүйцэтгэж чадна. Таны сонголт олон хүний хувь заяаг шийдэж ч магадгүй юм. Бичиг баримт, их мөнгөний баримттай холбоотой зүйл дээр гарын үсэг зурах бол маш хянамгай бай. Таны мөрөөдөл биеллээ олоход тун бага хугацаа үлдсэн байна. Улс төртэй холбоотой ажил хэргээс хөндий байж өөрийнхөө зам мөрөөр алхаарай. Албан тушаал горилох, цалин хөлсөө нэмүүлэх, ашиг орлогоо нэмэх зэрэг таны шунал эсвэл хэрэгцээ шаардлагаа ахиулах гэсэн бодол амжилтгүй байна. Харь элгийн хүнээс болж гэр бүлтэйгээ эвгүй харьцаж муудалцах зүйл гаргахгүй байхыг хичээ. Та далдын муу хүчинд автсан хүн шиг ааш зан гаргах болно. Сарын дундуур оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бичиг цаасны ажил нь барагдахгүй түүнээсээ болж бухимдаж бие сэтгэл хямарна. Санхүүгээ нэмэгдүүлэх гарц удаан хугацаанд хайхгүй. Боломж танд ирэх болно. Хайр дурлалын тал дээр эрчүүд илүү мэдрэмжтэй байж нөхцөл байдлыг гартаа ав. Хайр дурлалаас хурдан уйддаг зан нь таныг насан туршийн ханиа олоход тань ихээхэн саад болно. Хөгжим дуу, зугаа цэнгэлд ихэнх цаг заваа зориулдаг залуус өнөөдрийг ухамсрын өдөр гэлтэй өөрийгөө бүхэлд нь аав ээж, гэр бүлдээ зориулна. Ирээдүйг өнгөтэйгөөр бүтээхийн тулд хэн нэгний зөвлөмж, түшиг хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Сарын сүүлээр дадлагажигч эсвэл шинээр ажилд орох хүсэлтээ өгсөн хүмүүс нааштай хариу авна. Нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог таныг улс төрийн албан тушаал хүлээж байж мэднэ. Бүх л шийдвэрийг та өөрөө гаргах эрхтэй болохоор ирээдүйгээ төсөөлөн сайтар тунгаа. Бүсгүйчүүд ажлын идэвх маш өндөр тэдний хувьд хамгийн үр бүтээлтэй өдрүүд байх болно. Ямар ч амттан, цэцэг хуар тэдний ажлын эрч хүчийг сулруулж чадахгүй. Биеэ даасан, тогтвортой байдлаараа та хэн нэгний дэмжлэг, хөрөнгө оруулалтыг авч чадна. Таны санхүү хямралтай байгаа ч энэ удаагийн ажлын үр дүн нөхцөл байдлыг сайжруулж чадах болно. Даруу биш хэтэрхий өөрийнхөөрөө байдаг зангаас чинь болж хайрт чинь танд гомдоллоно. Таны хайнга байдал хэт удаан үргэлжилснийг сана.

Ихэр

Та сарын эхээр олны анхаарлын төвд байх гэж хэт их мэрийж түүнээсээ болж нэлээд төвөгтэй байдалд орж болзошгүй. Өөрийн бүтээсэн хиймэл ертөнцөөс гарах гэж олон хүнийг золиосолж тэднийг гомдооход хүрнэ. Гэвч таны амьдралын жанжин шугам нугараагүй харин ч улам бат бөх байгааг одод хэлж байна. Мөн шинээр ажилд орох, ярилцлагад орох, виз мэдүүлэх, шүүхэд хандах гэх мэт чухал шийдвэрт хүрэх ажлуудад тун таатай байна. Өөрийгөө өөрчлөхийг хүссэн таны хүч дээд цэгтээ байна. Та өөрийн гэнэн итгэмтгий зангаасаа болж хэн нэгний ашиглаж болох өгөөш болж мэдэх тул өөрт хамааралгүй зүйлээсээ аль болох хол хутгалдахгүй байсан нь дээр. Сэтгэлийн хөөрөлдөө автан их хэмжээний мөнгө зарах худалдан авалт хийхгүй байсан нь дээр. Энэ нь таныг алдагдалд оруулж болзошгүй. Залуус мөрөөдлийнхөө төлөө зоригтой тэмцэгч гэдгээ харуулна. Тэд өөрийгөө хүссэнээрээ илэрхийлж чадна. Сарын дундуур бизнес эрхлэгчид болон худалдаа наймааны ажилтай хүмүүст өргөн боломж гарч ирнэ. Олны дунд орж, бусдын оюун санаа, хүсэл зоригийг мэдэхийг илүүд үз. Хувиа хичээсэн нэгний таагүй явуулгаас болж ажил дээр нэр хүнд тань сэвтэхэд хүрнэ. Анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй алдаа таны эрч хүчийг бүр мөсөн сулруулна. Харин сарын сүүлээр та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажил хэрэг амжилт дагуулахаас гадна нэмээд шинэ захиалгын санал хүлээж авна. Урам зоригийг ажил, хамт олноосоо хүртэх болно. Та нэр хүнд, албан тушаал ахих гэж хүч хаях хэрэггүй таны өөрийн тань ур чадвар, ажилдаа хандах хандлага чинь аль хэдийнээ дэвшин дээшлэх замыг тань заагаад өгчихсөн. Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л үйл хэргээ та сайтар дүгнэж, тунгаа гэж одод зөвлөж байна. Эрсдэл дагуулах хөрөнгө оруулалт, ажил үйл рүү тэмүүлэхийн хэрэггүй. Танд ашиг орлого нэмэх биш алдагдал авчрах болно.

Мэлхий

Сарын эхэнд бүтэлгүйтлээс болж уур бухимдал төрж, хэн нэгэнтэй ам мурийх дээрээ тулна. Ашиг орлого олох, хэн нэгнийг баярлуулах, гэр бүлд сайхан үйл явдал тохиох гээд та бүхэнд илүү их аз одтой байна. Шинэ албан тушаалд очих, шинээр гэрээ байгуулах, ажлын ашигтай санал ирнэ. Энэ бүгд танаас нэлээдгүй хүч, хөдөлмөр шаардах болно. Санхүүгийн тогтвортой байдал танд ноёрхоно. Бүсгүйчүүдийн хувьд илүүтэйгээр хүсэл мөрөөдөлдөө автан үүлэн дээгүүр хөвөх мэт бүхий л санаа бодол нь энд биш тэнд байх болно. Тэд гоёл чимэглэлд гар татахгүй, шинэ загварын, сүүлийн үеийнхрүү илүү шунах ч мөрөөдлийнхөө үзүүрээс багахан ч болов атгаж чадна. Шинэхэн хосуудын хооронд тооцоолоогүй адал явдал өрнөнө. Оюутан залуус оролдлого сайтай байж хүссэн үр дүндээ хүрч чадна. Нийгмийн байдалтай холбоотой ажил дээр цалин хөлсний тал дээр асуудал үүснэ. Таатай уур амьсгал таны ажлын явцыг түргэн шуурхай гүйцэтгэхэд ихээхэн нөлөөлнө. Ажлын эрч хүч идэвх зүтгэл, таны хичээнгүй гайхалтай чадвар тань амжилтыг танд хөтлөхөд гүүр нь болж өгнө. Сарын дундуур гэнэтийн өөрчлөлт шинэчлэлтийн улмаас санхүүгийн байдал тогтворгүй байдалд хүрнэ. Хэн нэгний гаргасан алдаанаас болж ажил дээр тайван бус байдал нүүрлэнэ. Шинэ гаргасан төлөвлөгөө танаас ихээхэн санхүү, мөнгө шаардах болно. Та өөрийгөө зөв ойлгуулж, хийх гэж буй ажлаа тодорхой танилцуулж чадвал хөрөнгө оруулалт аяндаа ороод ирнэ. Эртнээс хүсэн мөрөөдсөн туйлын хүслээ биелүүлэх гэж тэмүүлнэ. Танд гайхалтай боломж олдсон гэдгийг та олж харна. Сэтгэл санааны хэт хөөрөлд авталгүй өөртөө хяналттай байхыг анхааруулж байна. Мөнгө санхүү эргэлдсэн томоохон үйл явдал болж мэднэ. Харин сарын сүүлээр хэзээ ч төсөөлж байгаагүйгээр амжилтыг мэдрэх болно. Мэргэжлийн хүрээндээ та өөрийнхөө төвшинг ямар байгааг хамт олондоо харуулах боломж нээгдэнэ. Хэн дуртай нь барьж авч зүрхэлдэггүй тийм л хүндхэн зүйлийн хойноос та тэмүүлэх болно. Гэхдээ дэмий зоригоор бүгдийг шийдэж болохгүй, хэдий чинээ зоригтой байна төдий чинээ болгоомжтой байхыг сануулж байна.

Арслан

Сарын эхээр танд нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалтын санал эсвэл ямар нэгэн үнэтэй зүйл худалдан авах шаардлага гарч магадгүй. Ихэнх хүмүүс хийж бүтээх, зорилго зорилтоо тодорхой болгоно. Та онцгой үүрэг гүйцэтгэж том гавьяа байгуулна. Энэ үйлдлээрээ олонд танигдах болно. Ажил дээр өмнө бэлдэж хэрэгжүүлсэн ажил амжилт олно. Томоохон худалдаа наймаа амжилт дагуулахгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалд ул суурьтай сайтар бодож шийдвэр гаргаарай. Эрчүүдийн хувьд санаа муутантай учрах, хулгайд өртөх, бага хэмжээний санхүүгийн хямралд орж болзошгүй. Та гэр бүлд тодорхой шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг, тулхтай байж чаддаг. Энэ зангаараа, аливаад ул суурьтай хандаж чаддаг чадвараараа ирээдүйдээ том хөрөнгө оруулж чадна. Сарын сүүлээр таны сэтгэн бодох чадвар тань дээшлэн, хүсэл мөрөөдөлдөө автана. Эрүүл мэндийн тал дээр магадгүй сэтгэл хямрал, ядаргаа тань таныг өвдөхөд хүргэнэ. Эрчүүд, ялангуяа цэрэг армийн хүмүүс сонор сэрэмжтэй болгоомжтой байгаарай. Жижиг бэртэл гэмтлийг тоохгүй орхисноор цаашид гарах үр дагавар нэлээд хүндэрч мэднэ шүү. Хайр дурлалын харилцаа бүтэмж муутай, охид хөвгүүдийн үерхэлд гомдол ирэх болно. Аав ээж, хань ижил, ах дүүс хайр халамжийг хүссэн, бодол санаагаа хуваалцахыг хүссэн хамтын эв найрамдалтай, халуун дулаан өдрүүд байх болно.
Охин
Сарын эхээр бүсгүйчүүд өөрийн ажил мэргэжлийн ур чадвараа шалгуулна. Санаа нийлдэг хамтарчтайгаа нийлж бизнесээ эхлүүлэх зарим нэг нь бизнесээ өргөжүүлэхийг хүснэ. Мэдээ мэдээлэл цуглуулах, дахин боловсруулах, төлөвлөгөө гаргах зэрэг нь танд нэлээд амжилттай байх болно. Өөрийн хүч бололцоог зөв ашиглаж чадвал та амжилтын үүдийг нээж чадна. Та орчин үе, моод маяг гэхээсээ илүүтэй ардын уламжлал, түүх соёлоо дээдлэхийг илүүд үзэж ахмад буурлуудтай хууч хөөрч, ярилцахыг хүснэ. Далдын хүч, зөв совинд итгэгсэдийн итгэл үнэмшил дээд цэгтээ хүрнэ. Тэд зүүдээ тайлж ямар нэгэн мэдээ хүлээнэ. Худалдаа наймааны ажил ашиг орлого сайтай тэд дараа дараагийнхаа барааны талаар ярилцаж эхэлнэ. Эрүүл мэндийн хувьд ахмад, залуу, нялхас аль ч насанд санаа зовох зүйлгүй байна. Энэ үед мэс ажилбар хийлгэх, товлолт вакцин, эмчилгээ эхлүүлэхэд тохиромжтой. Гэхдээ та өөрийгөө чөлөөлж, амрах цаг зав гаргаж байхгүй бол сарын сүүлээр өвдөж, эрүүл мэндээ муутгаж болзошгүй. Танд завсарлага авч урт хугацааны эмчилгээ ч шаардагдаж магадгүй юм. Долоо хоногийн дундуур төлөвлөсөн ажил хэргийн уулзалтууд амжилттай болж таны санхүүгийн байдал сайжрах боломж нээгдэнэ. Ихийг хийж бүтээнэ гэсэн эерэг бүтээлч сэтгэлгээ тань хамтрагчийнхаа урмыг өргөж, итгэлийг олж авахад нэлээд тус дэм болно. Бүсгүйчүүдийн хүсэл хязгааргүй, хэрэгцээ шаардлага их байхын зэрэгцээ санхүүгийн байдлаа үл харгалзан хүссэнээ авах гэж зүтгэнэ. Хайр дурлалын адал явдал бүсгүйчүүдийг тойрохгүй нь бололтой. Гэвч бүгдийг өөрийнхөөрөө шийддэг шулуун шударга зантай нэгний сэтгэлд нийцтэй хүн ховор байх болно. Харин сарын сүүлээр бизнес эрхлэгчид хүссэн ажлаа шүүрч аван хөрөнгө оруулахад нэлээд эрсдэлийг дагуулна гэж одод анхааруулж байна. Санхүүгийн хувьд тогтвортой байх ч үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой хандаарай.

Жинлүүр

Энэ сарын эхэнд та удаан хүлээсэн, авахыг хүссэн зүйлээ олсон боловч танд түүнийг авах мөнгө, санхүүгийн боломж тун тааруу байна. Том жижиг гэлтгүй худалдан авалт нь таныг санхүүгийн хямралд оруулах болно. Эмэгтэйчүүд зарим нэг бие организмын өөрчлөлтийг мэдэрнэ. Энэ нь таныг тавгүйтүүлэх тул эртхэн шинжилгээ оношилгоонд орохыг зөвлөж байна. Сансрын энергийн өөрчлөлтийн улмаас хөгшдийн бие тавгүйтэж, хууч өвчин хөдлөх эрсдэлтэй. Хулгай, дээрэм эсвэл хууртагдах гэх мэтээр цагдаа, төрийн байгууллагатай холбогдох болно. Оюуны чадамжаа ашиглан шавь сургах, эрдмийн ажил бичих, төсөл шинээр санаачлах зэрэг мэдлэг, чадвар шаардсан оюунлаг нэгэн таатай амжилтанд хүрнэ. Харин түншийн харилцаа тогтоох, хөрөнгө оруулагч сонгох зэрэгт тааламжтай бус байна. Сарын дундуур нягтлан бодогч, санхүүтэй холбоотой хүмүүст дарамт шахалт ирнэ. Энэ байдлыг хамтрагчийнхаа хүчээр шийдэж чадна. Гадны түншүүдтэй байгуулах гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцаа таны талд байх болно. Зарим нь эртнээс мөрөөдөж байсан зүйлээ эхлүүлж чадна. Гэнэтийн бэлэг авах, таныг алмайруулсан үйлдэл танд тохиолдоно. Сонирхолтой уулзалт, учрал таныг хүлээж байна. Заяаны хань зам дээр гэдэг шиг таны санаандгүй танилцсан хүн тань ирээдүйд тантай үлдэх хань байж мэдэх юм. Эрчүүд амрагийн явдалд хутгалдаж мэдэх таагүй хардлагыг хосдоо төрүүлэх болно. Энэ байдлаа засахгүй бол салалт хүлээж байж мэднэ. Харин сарын сүүлээр таны оролцоогүй, танаас үл хамааран санхүүгийн алдагдал хүлээх, урьдчилан тооцоолоогүй зардал гаргах бололтой. Өөртөө шинэчлэл хийж, дотоод эрх чөлөөгөө олж авахад тааламжтай байх болно.

Хилэнц

Энэ сар мөнгө санхүүгийн хувьд тогтвортой. Сарын эхээр амжилт олж ирээдүйн их үйл хэргийн суурийг тавьж чадна. Танд шинэ боломж ирэх, эхлүүлсэн ажил тань үр дүнг авчирна. Та яг л хүчтэн болсон мэт өөрийгөө мэдэрнэ. Өмнө хэн нэгэнд өөрийгөө ойлгуулж чадахгүй байсан бол удахгүй тэр таныг тов тодорхой мэдэх болно. Та чадвараа маш гайхалтайгаар харуулах болно. Хэл аманд өртөх, яршигтай асуудал тулгарна. Үүнд та гутрах хэрэггүй. Цаг хугацаа бүгдийг анагаана. Хэрэглэгчийн таашаалд хүрсэн сайхан ажил үйлчилгээ нэвтрүүлсэн, хийсэн гэж магтан сайшаагдах болно. Олон нийтийн хандлага таны талд байх болно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд танаас нэлээдгүй хүч, ухаан шаардагдах болно. Зүгээр суугаагүй тууштай зүтгэж байгаагийн хариу удахгүй танд ирэх болно. Залуус ирээдүйн гэр бүл болох хүнтэйгээ учирна. Оюуны хөдөлмөр эрхэлдэг, бүтээл туурвидаг танд сайхан боломж тохионо. Таны бичсэн ном зохиол хэн нэгний дэмжлэгийг авч олонд хүрэх боломж нээгдэнэ. Сарын дундуур цалин нэмэх, зарим урамшуулал олгох гээд таатай нөхцөл байдал ажил дээр өрнөнө. Худалдаа арилжаа хийдэг хүмүүсийн хувьд орлого өсөн нэмэгдсэн сайхан үе байх болно. Таны өмнө шинэ амьдралын үүд хаалга нээгдэж байна. Энд та хэн нэгний тушаал заавраар биш та ч адил удирдагч байх боломжтой гэдгийг одод сануулж байна. Та өөрийгөө мэргэжлийн талбартаа хэр амжилттай яваа, хэр зэрэг төвшинд яваагаа мэдэхийн тулд сорих болно. Энэ нь таны бодсоноос дээгүүр төвшинд байж чадах болно. Хайр дурлалын хувьд одтой байж, хайртай хүнээ баярлуулна. Хайртай хүндээ сэтгэлийн бэлэг барихаас гадна яаж баярлуулах талаар нухацтай бод. Таны амьдралын сайхан дурсамжуудын нэг болох сайхан аялал байх болно. Сарын сүүлээр эрүүл мэндийн байдал оройдоо тавгүйтнэ. Тэр тусмаа ахмадуудад гэнэтийн цочрол, өөрчлөлт орох аюултай. Хайртай дотнын хүмүүсийнхээ дэргэд хань болохыг хичээгээрэй. Хувийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд ямар нэгэн таагүй нөхцөл байдлыг давах хэрэгтэй болно. Худал хуурмагтай хутгалдах, буруу ташаа мэдээг хүлээн авахаас зайлсхий.

Нум

Сарын эхэнд таны эхлүүлсэн ажил ахиц муутай байх бөгөөд цаашид өгөх үр өгөөж, ашиг орлогыг эргэн харах болно. Хэт сэтгэлийн хөөрлөөр эхлүүлсэн болохоор санхүү тал дээр эрсдэл үүрч мэдэх ямар нэгэн асуудал тулгарна. Хувийн амьдралд ямар нэг чухал шийдвэр гаргахад хүрнэ. Энэ ордныхны өөртөө итгэлгүй байдал нь өмнөө тавьсан зорилго, үйл ажиллагаагаа амжилттай дуусгахад хойш татаж хүчийг сулруулах болно. Дэргэдээ заавал хүчирхэг нэгнийг эсвэл байнгын зөвлөгөө авч заавраар нь хийдэг ойр дотнын хүнийг түшихийг хүснэ. Бүсгүйчүүдийн хувьд шинэ содон зүйлийг эрэлхийлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг илүүд үзнэ. Салбар бүрийн хүмүүстэй харилцах шаардлага тулгарна. Энэ нь танд цаашдын ажлаа амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болох болно. Магадгүй энэ нь зарим бүсгүйчүүдийн хувьд амьдралыг нь өөрчлөх уулзалтууд ч болж мэдэх юм. Албан тушаал, хувийн карьераа өргөхийг хүсэж байгаа бол эхлүүлсэн ажлаа чин сэтгэлээсээ хийж бусдад үлгэрлэ. Сугалаанд хожих, хөрөнгө оруулалт орж ирэх, сайхан мэдээ сонсох, мэргэжлийн салбарт амжилт олох зэрэг таатай явдал тохиолдоно. Сарын дундуур томоохон хөрөнгө мөнгөтэй холбоотой худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа бол түр хойшлуулсан нь дээр. Сонголт тань алдагдалд оруулж болзошгүй эсвэл хууртаж мэднэ. Хяналт шалгалт хийлгэх, илтгэл тавих, шинэ бүтээгдэхүүн танилцуулах гэх мэт ажилд тийм ч муу биш юм. Бүх зүйл танаас шалтгаална. Гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа амжилтыг дагуулна. Аливаад хянуур, нухацтай байхгүй бол засаж залруулахад хэцүүхэн алдаа гаргаж мэднэ гэдгийг одод хэлж байна. Дуртай ажлаасаа таашаал авч, амьдралыг үргэлж гэрэл гэгээлгээр харж чаддаг таны төрөлхийн зан тань таныг олон сайхан хүмүүсээр хүрээлүүлэхэд ихээхэн нөлөөлнө. Харин сарын сүүлээр шиг орлогоо тооцон үзэж санхүүгийн нөхцөл байдлаа тодорхойлоорой. Холбоо харилцаа тогтоох, бичиг баримтад гарын үсэг зурж баталгаажуулах, хурим найр, цэнгээн хийхэд тохиромжгүй. Олон цугласан газар очихгүй байсан нь дээр. Хэл аманд өртөж мэднэ. Хосууд амархан ойлголцоно. Хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа бол цаг нь болжээ.

Матар

Сарын эхэнд мөнгө санхүүгийн хувьд та гэнэтийн төлөвлөөгүй томоохон худалдан авалт хийхгүй бол хэвийн тогтвортой байна. Авьяас чадвараа бусдад нээн харуулах, уран бүтээлээ шинээр эхлүүлэхэд таатай үе тохионо. Од гарагийн өөрчлөлт нь бодол оюунаа тунгаан аливаа зүйлийг урлан бүтээдэг урлаачдад таатай байлгаж, ирээдүйг нь гэрэлтүүлэх болно. Таны ур чадвар тань ажиллаж хөдөлмөрлөх явцад маш их анхаарал болгоомжийг шаардах болно. Таны эхлүүлэх ажил ирээдүйд маш том ашгийг авчирна гэдгийг таны ойр дотныхон чинь мэдэж байгаа тул тал бүрээс танд урам өгөх болно. Энэ өдрүүдэд ширүүхэн шалгалт өрнүүлэх болно. Тооцоо хийж, хариуцлагыг хүн бүрт мэдрүүлэх, ажлын явцыг цаг хугацаагаар нь хэмжиж та хатуу самар шиг л байх болно. Сэтгэл санааны тайвшрал, оюун ухааны ариуслыг хаанаас авч болох талаар та эрэл хайгуул хийх болно. Сарын дундуур таны амьдралд өөрчлөлт шинэчлэл ирж өөрийн авьяас чадвараа ашиглан мөрөөдлөө биелүүлэх таатай боломж танд ирэх болно. Та өөрийн сонирхсон зүйлээ хийж сэтгэлийн хатан зориг гаргасны ачаар амжилтыг араасаа дагуулж түүнд хүрэх замд тань саад болох бүх бэрхшээлийг таван туулж чадна. Ганц бие нөхдүүд хайр дурлалаа илчлэх, санал тавих, хамтран амьдрахад таатай байх болно. Танд зорьсон зорилтодоо хүрэх, төлөвлөгөөгөө биелүүлэх таатай боломжийг нээж өгөх юм. Өмнөх зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чадахгүй хулгаж буй нэг нь боломжийг гартаа атгаад л алдах болно. Сэтгэлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахаар өөртөө зөв хуваарилалт хийж чадахгүй байгаагаасаа болж хэн нэгнээс тусламж дэмжлэг авахыг үгүйсгэхгүй. Аливаа зүйлд гадна өнгөц дүгнэлт хийхгүй байхыг анхааруулж байна. Таны амьдрах орчин, ажиллах орчин ч өөрчлөгдөж мэдэх юм. Мөнгө төгрөгтэй болгоомжтой харьц. Танд бодсон санаснаас чинь илүү их орлого орж ирэх болно. Үүнээс үүдэн таны санхүүгийн байдал илүү найдвартай болох юм.
Хумх
Сарын эхний энэ өдөр та маш өөдрөгөөр энэ сарынхаа ажил үйлсээ төлөвлөж маш нямбай бичиж тэмдэглэж чадахын зэрэгцээ өнгөрсөн сард юу юу бүтээж чадсан эсэхээ эргэцүүлэн дүгнэлт хийхэд тодорхой цагийг өөртөө зарцуулж чадна. Эрч хүч дүүрэн, бүхий л хүч чадал гарт минь орсон мэт ажиллах болно. Амьдралдаа сэтгэл хангалуун байж нууцхан мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөхийг зорино. Нүүрэмгий, бусдын өмнө биеэ авч явах чадвар улам бүр нэмэгдэж та өөрийгөө од болсон мэт төсөөлнө. Танд өмнөхөөс ч илүү итгэл найдварыг бэлэглэнэ. Гэвч энэ нь тийм ч зөв, таатай биш байх болно. Яагаад гэвэл та ийм үйлдлээрээ өөрийгөө эрсдэлд оруулах аюултай. Сонор сэрэмжтэй байхыг одод сануулж байна. Сарын дундуур таны бүтээж туурвих хүсэл эрмэлзэл, торгон мэдрэмж тань дээд зэргийн өндөр байна. Уран бүтээлчид, урлаг соёлын мөн ном зохиол бичдэг тархи нь оюуны онгодоор хөглөгддөг хүмүүст илүү амжилттай, үр дүнтэй байх бололтой. Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд ойрын үед хийгээгүй, нарийн төвөгтэй ажил хийхийг үүрэгдэх болно. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд сайтар унших шаардлагатай, түүнийгээ тэвчээртэйгээр даган мөрдөхийг өөртөө болон гэр бүлийнхэндээ зөвлө. Бизнес эрхлэгчид бага зэрэг эрсдэл хүлээж болзошгүй. Хэн нэгэнд амлалт өгч түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно. Бурхан үргэлж хичээж яваа хүнд урам хайрладаг гэдгийг та бүхэн мэдэх хэрэгтэй. Ямар нэгэн хуралд илтгэл тавих, хурал цуглаан, мэтгэлцээнд амжилт үзүүлэх болно. Та өөрийгөө бусдад нээн харуулах, өөрийнхөө нуугдмал авьяас билгийг олонд харуулахыг хүснэ. Сарын сүүлийн өдрүүд бизнесийн хүрээнд өрсөлдөөн ихтэй, тендер, хөрөнгө оруулалт гээд чухал шийд сонсох түгшүүртэй, хүлээцтэй, догдлолтой өдрүүд байна. Одод танд амжилт ирнэ гэдэгт итгэлтэй байна. Ажлын алдагдал, бэртэл гэмтэл, хулгай гээд байж болох саад бэрхшээл аль нь ч танд тохиолдож болзошгүй тул та туйлын болгоомжтой байж үг хэлээ хүртэл цэгнэх хэрэгтэй. Эрүүл мэндийн таагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Хүсэл мөрөөдөл тань ойрын хугацаанд биеллээ олно гэж найдах хэрэггүй. Бүх зүйл цаг хугацаатай. Ганц бие эрчүүд хайрын ангууч байх болно. Тэд өөрийн хүссэн хүнтэйгээ танилцах болно.

Загас

Сарын эхээр амьдралын хэв маягаа өөрчилж, аль болох хийж байгаагүй зүйлээ хийж, үзэж байгаагүйгээ үзэж бүхий л зүйлийг шинээр хийж өөрчлөхийг хүснэ. Мөнгө санхүүгийн хувьд та хэмнэхийг хүсэхгүй, хүссэн зүйлээ хийхийн тулд та бага зэрэг үрэлгэн загнаж чадна. Зорьсон ажил хэрэг тань төлөвлөсний дагуу биелэх болно. Эрх мэдэл хэт ашгийн төлөө буруу шийдвэр гаргаж, бусдыг үл хүндэлж, зөрүү буруу үг хэлснээс бүхий л зүйлийн эхлэл тавигдсан гэдгийг та өөрөө мэдэж байгаа. Та бусдад итгэмтгий, цайлган сэтгэлтэй хүн. Үүний тань далимдуулж хэн нэгэн таныг ашиглах болно. Бага хэмжээний хохирлыг та амсах болно. Бүх зүйлд нухацтай, хашир ханддаг таны хувьд шууд шийдвэрлэх хэрэг биш санагдана. Сайтар бодож, тунгаалгүй гаргасан шийдвэр тань таныг таахын аргагүй нөхцөл байдалд оруулах болно. Сарын дундуур бодол биеллээ олсон мэт та уулзахыг хүсэж үгүйлж байсан найзтайгаа уулзах болно. Шинээр хүнтэй танилцах нөхцөл бололцоог бүрдүүлсний хэрэггүй. Чухал ажил хэрэгжүүлэх, хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр баталгаажуулах зэрэг нарийн чухал ажлууддаа амжилт олно. Шинээр ажил горилогчид амжилт олно. Ахмад настнууд, аав ээждээ санаа зовж, тэднийг яаж баярлуулах вэ, яавал сэтгэл санааг нь дэмжиж чадах бол гэсэн хүсэл бодол таныг эзэмдэх болно. Эрчүүдийн хувьд номчирхсон, дээрэнгүй зангаасаа болж зарим нэг таагүй байдалд өөрийгөө оруулах магадлалтай. Сарын сүүлээр танд гэнэтийн орлого орж ирэх, эсвэл сугалаанд хожих зэрэг санхүүтэй холбоотой үйл явдал тохиолдоно. Гэвч хялбар олдсон хоол амтгүй гэгчээр яаж олдсон яг түүн шигээ таны болон ойр дотныхны сэтгэлийн хөөрлийн төлөөс болон зарлагадан дуусах болно. Аар саархан зүйлээс болж маргалдах, хүндэлж хайрладаг хүнээ гомдоох асуудал үүсч мэднэ. Мэргэжлийн хүрээнд та өсөлт, дэвшилтийг харуулж чадна. Ганц бие хүмүүс эртнээс хүсэж, мөрөөдөж байсан сайхан хайртайгаа учрах болно.