Таны харж байгаа энэ залууг Баатарчулууны Рэнцэнпэлжээ гэдэг. 34 настай Рэнцэнпэлжээ тусдаа гараад удаагүй байхдаа уурхайд хүнд машин механизмын жолооч, засварчин хийдэг бөгөөд 2019 оны 7-р сараас  хөл нь  хавагнах болсон тул эмчид үзүүлжээ. Улмаар  B,D вирусын гаралтай элэгний хатуурал эцсийн шатандаа орсон, солиулах шаардлагатай гэж оношлогдсон бөгөөд төрсөн эгч нь түүний донор болохоор болсон. Одоо зөвхөн хагалгааны зардал хэрэгтэй байгаа тул ТА АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ ЧАДНА- сэтгэлийн дэм багадахгүй хэмээн хандив хүсч байгаа юм. Учир нь 2020 оны 01 сард тун яаралтай элэг солиулах мэс засалд орох шаардлагатай болжээ. Түүний хандив хүссэн тайлбарыг хүргэж байна.

Миний бие Баатарчулуун овогтой РЭНЦЭНПИЛЖЭЭ 1986.07.02-нд Улаанбаатар хотод төрсөн. Ерөнхий боловсролын 6-р сургуульд сурсан. Хүнсний коллеж-д Тогоочийн II-р зэрэгтэйгээр төгсөөд “Пума Имприал” ХХК, “Палас”ХХК зэрэгт мэргэжлийн дагуу ажиллаж байсан. Улмаар халууны харшилтай болж мэргэжлээ солин “Сэрүүлэг” дээд сургуульд “Уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн инженер “ мэргэжлээр төгсөж, энэхүү мэргэжлээрээ Заамар суманд “Ар голд” ХХК ажиллаж байгаад 2019.07 сард хүнд өвчин туссанаа мэдсэн. B, D вирусийн гаралтай элэгний хүнд хэлбэрийн хатуурал гэсэн оноштойгоор яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон.

Мэргэжил нэгт Тогооч болон Уурхайн салбарт ажилладаг залуусаасаа хамгийн түрүүнд дэмжлэг хүсч байна. Ажлын байрны зовлон жаргалаа хуваалцан явсан анд найзуудаасаа тусламж хүсч байна.

Доноргүй, эсвэл донорын дараалал хүлээн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа мянга мянган хүмүүсийн дэргэд харин би азтай. Өөрийн төрсөн эгчээсээ элэг авах боломжтой байгаа бөгөөд шилжүүлэн суулгах хагалгааны зардалд багахан ч гэсэн дэмжлэг үзүүлэхийг гуйж байна.

Одоогоор онош тодорсноос хойш тасралтгүй 6 сар эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээний болон хагалгааны зардалд мөнгөн дэмжлэг хэрэгтэй байгаа тул санхүүгийн бага гэлтгүй тусламж дэмжлэг хүсч байгаа юм.
Элэг өвдөхөөр өдрөөс өдөрт тамир суларч, нойр солигдож, бие биеээ даахаа больдог юм байна. Удаан явцтай биед зовиургүйгээр олон жил өвчилсөн хойноо мэдэгддэг эрхтэн юм байна. Тиймээс залуус та бүхэн жилдээ ядаж нэг удаа шинжилгээ хийлгэж, эхо-д харуулж байгаарай. Өвчилснөө хожимдож мэдэхээр шаналгаа ихтэй байдаг юм байна шүү.

Та бүхний сэтгэлийн дэмээр хөл дээрээ босч, амьдралын сайхныг мэдэрч, ажил хөдөлмөр нэр төртэй эрхэлж явна гэдгээ амлаж байна. БАЯРЛАЛАА

ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААНЫ Хандивын данс:
Хаан банк 5166-320118 Б.РЭНЦЭНПИЛЖЭЭ / Rentsenpiljee/
Голомт банк: 2105106891 Б.РЭНЦЭНПИЛЖЭЭ
Хаан Банк: 5063312636 Ээж Л.Алтантуяа
Утас: 90860702, 93130043