Мисс Х.Бадамгэрэл өөрөөрөө бахархав

2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель Х.Бадамгэрэл Андра академийн гүйцэтгэх захирал болоод багагүй хугацааг үдэж буй. Тэгвэл тэрээр өнөөдөр өөрөөрөө бахархасан сэтгэгдлээ хувийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр “5 жилийн өмнө шагнуулсан ч Энэ өдрөөс л зүүх зориг хүрч зүүлээ

Энгэр дээр минь байгаа энэ хүндэтгэлийг 2015 онд Топ модельд өргөмжлөгдсөнийхөө дараахан МДХ-ны Удирдлагуудынхаа тодорхойлолтоор гэнэт дуудагдан гардан авч байсымаа. Гайхан байсан миний өөдөөс Холбооны удирдагууд маань энэ бол Монголын загварын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж зөв үлгэр болж Соёлын салбарт харьяалагддаг Загварын салбарын анхны Топ модель мөртлөө Монголын мисс хүн болсонд баяр хүргэе гэсээр гардуулж байсан юмаа.

Тэр үедээ их зүйл хийж бүтээсэн хүмүүс л энэ Цолоор энгэрээ мялаадаг гэж бодон хүмүүсийн элдэв хэл ам, юу ч гэж зохиож мэдэх дайралтуудаас мөн хэтэрхий томдсон цол байхвий гэсэндээ өнөөдрийг хүртэл олонд зарлаагүй явжээ. Тэгээд яг өнөөдрийн хэмжээнд эргээд харахад зорьсон зорилтдоо хүрсэн хийнэ гэснээ хийсэн, Улс эх орондоо тодорхой бүтээсэн зүйлс байгаа учраас өөртөө зөвшөөрөл өгөөд Өнөөдөр Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэгээ зориг гарган баярт мөчүүд давхцаж байгаа 01/24 ны ээжий минь намайг хорвоод авчирсан энэ өдрөө зүүсэн нь учиртай


Андрагаа зорилго нэгт зоригтой эрч хүчтэй найзтайгаа, урамшуулж дэмждэг гэр бүл хань ижлийнхээ, найз нөхдийнхөө “Чи Чадна” гэсэн урмаар тэтгэгдэн бий болгож 7жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл зорьж бүтээж байгаа маань охид хөвгүүд,өсвөр үеийнхэн, залуус бүсгүйчүүд,эгч ах нар гээд бүх насны нийт 1500аад монгол иргэнийг гоо зүй, соёл, эерэг хандлага, том хүсэл мөрөөдлийг нь биелэнэ гэдэгт итгүүлж хөгжүүлж өөрийгөө сайжруулж өөрчлөхөд нь баг хамт олноороо Андрагийн гэр бүлээрээ хамтран зүтгэж, бэлдсэн шавь нар маань Монгол төдийгүй тив дэлхийд эх орныхоо нэрийг мандуулсан амжилтууд гаргаж 3 нь ч Монголын мисс

Андрагаас маань төрж, моделиуд маань олон улсын хэмжээнд түүхэн амжилтуудыг ч гаргаж байнаа, мөн энэ хугацаанд намайг маш их дэмждэг сайн ханьтай, ээжийгээ Их наядаас(өөрийнх нь хүвьд маш их гэдгээ илэрхийлсэн тоо) ч илүү хайрладаг ээжийгээ үргэлж урамшуулдаг ухаалаг хөөрхөн хүүгийн дажгүй сайн ээж болж, эцэг эхээ дэмнэж чихийг нь халууцуулдаггүй бахархуулдаг сайн охин байхад мэрийж бас дүү нарынхаа үлгэр жишээ эгч нь байна” гэжээ.