Жүжигчин Ч.Болд хүүхдүүдээ дагуулж “айлчин” хийхгүй байхыг уриаллаа


ДЭМБ-аас манай улсыг коронавирусын сэжигтэй улсаар улсаар тодруулаад буй. Тэгвэл жүжигчин Ч.Болд өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдтэйгээ айл хэсэхгүй байхыг уриалжээ.
Тэрээр “Улсын онцгой комиссын ямар ч шийдвэрээс үл хамааран үр хүүхдүүдийнхээ төлөө энэ жил танайд очиж золгож чадахгүй тул уучлаарай.Намайг хараад хэрэггүй шүү гээд ах дүү, хамаатнууддаа эртхэн хэлчихье өө.

Зун намрын дэлгэр сайхан, амар тайван үеэр уулзаж учирч болох байлгүй дээ. Та нартаа ч гэсэн элдэв нян вирус, ханиад томуу тараахгүй гэж хичээх нь миний үүрэг гэж бодож байгаа шүү” гэжээ.

“Боолын гэрээ” “Надтай гэрлээч” “Мөрдөгч”, “Богд хаан” зэрэг киногоор нь та бид сайн мэдэх жүжигчин Ч.Болд олны нүдэнд өртөж, хэл амны бай болж хэвлэлээр бичигдээд байдаггүй даруухан нэгэн.