“Цааш нь ярих уу, яах уу…” гэсэн ганц өгүүлбэрээр УИХ-ын гишүүдийн амыг барьж чаддаг хүн бол ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц. Солонгост суух элчин сайдын томилгоог хүлээсээр байгаа түүнийг зүс мэдэхгүй монгол хүн ховор биз ээ.

“Хурц” генерал Б.Хурцын гэргийг Ү.Сарнай гэдэг, ёстой л “өргөст цэцэг”. Характер ижил, харагдах байдал нь хурц хүмүүс хоорондоо учирсан гэмээр заяаны хос ажээ,тэд.

Ү.Сарнай нь төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ач охин нь юм. Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр музейн үнэт эдлэлүүд ач охин Ү.Сарнайд өвлөгдөн иржээ.

Б.Хурц Ү.Сарнай нар дөрвөн хүүхэдтэй.

Том хүү Х.Тайван нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хүргэн. Саяхан Н.Номтойбаяр гишүүнтэй гар зөрүүлсэн хэргээр олонд танигдсан.

Удаах охин Х.Намуун аавынхаа байгуулсан нислэгийн компанидаа удирдах алба хашдаг. Хоёр бага нь International school сургуулийн сурагчид.

Харин хатагтай Ү.Сарнай “Сарнайх” гоо сайхны салоноо хаасан ч “Pekaso” хэмээх өвөрмөц “хөөрхөн” дэлгүүрийг хариуцан ажиллуулдаг. Бас ч гэж эргэлтийн хөрөнгөө олоод байхаар орлоготой. Үүнийхээ хажуугаар Ү.Сарнай хатагтай нэр хүндтэй хүлээн авалт, тансаг төрсөн өдрийн чимэглэлийг тэр л ганцаараа хийж байна.