Өнөөдөр /02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдлаа.

Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт цагаан сарын бууз хийсэн. Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй бөгөөд хамт байсан хавьталын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.

Ард иргэд та бүхэн олноороо нэг дор цугларч нягтрал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам