Авлигачдыг цээрлүүлэх жадны чинь үзүүр болье!!!

Авлигын эсрэг зарласан Дайн-д агсах зэвсэг, ажиллах хамтрагчидаа бэлдэж, өргөн фронтоор дайрах бодолтой байна.

Эх сурвалж нууцлах үүргээ эн тэргүүнд тавьж, эцсээ хүртэл тэмцэх болно.

Эхлээд улс төрийн дээд түвшнээс эхэлсэн авлигал шүүх, цагдаа, прокурор …. дээд даргаасаа эхэлж халдварласаар одоо дунд шатанд тахал мэт тархаж байна.

 

Улс төрийн бүлэглэлүүд захын прокуророор “ албан тушаалаа ашиглан олон сая төгрөг авсан нь тогтоогдсон ч хясан боогдуулах замаар аваагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн тогтоол гаргуулаад авлигачийг ажилд нь буцаагаад томилуулж байна.

Нэртэй баримттай нь нэгмөсөн дэлгэх болно. Авлигаас улс орноо салгаагүй цагт юун сонгууль. Шударга ёс яриад яваа хүмүүс ядаж нэг авлигачиныг дарах хэрэгтэй.

Олуулаа тэмцвэл оршихгүй Тэд. Авлигачдаас айж суудаг цаг биш.Алив шүгэл үлээгчид одоо бос!

Тэмц!!!!

Жадны үзүүр,нумны чинь сум больё!!!