Б.ХУРЦЫН ЭХНЭРИЙН ТӨРСӨН ӨДӨР ДЭЭР О.ОРХОН ЭХНЭРТЭЙГЭЭ ДУУЛААД Л…

Монголын эдийн засгийн саалийн үнээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйврын аргаар авсан, бас С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт бусдыг тохохын тулд эрүүдэн шүүсэн зэрэг гэмт хэрэгт өнгөрсөн жил хэсэг бүлэг хүн буруутгагдаж байлаа.

Энэ хоёр хэрэгт шалгуулж байгаа этгээдүүд нэг бүлэглэлийнх. Улс төр, хууль хяналт, бизнесийн МАНАН бүлэглэл гэхээр та мэднэ.
Өнөөдөр тэр хэргүүд баларч эрүүдэн шүүсэн хэргийн яллагдагч Б.Хурц БЗД-ээс УИХ-д нэр дэвшихээр болж, ХХБ-ныхан 2020 оны 3 сарын 7-ноос “Эрдэнэт”-ийн 49 хувиа буцааж авах тохироогоо хийжээ.

Тэд тэсч чадалгүй шалтаг л олдвол дэлбэ найрлаж байна.

Энэ талаарх мэдээлэл нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр ч гардаг боллоо.
Саяхан Б.Хурцын эхнэр Ү.Сарнайгийн төрсөн өдөр нижгэр болжээ.

Тэр баяр дээр ХХБ-ны захирал О.Орхон шинэхэн эхнэр, дуучин Г.Анхмаатайгаа хослон дуулж найрыг хөгжөөжээ.

Ингэж ганцхан жилийн өмнө хуулийн өмнө толгой гудайлгаж суусан этгээдүүд өнөөдөр бяраа гайхуулж, аагаа багтааж ядан баярлах болжээ. Учир юун

Эх сурвалж: Хов базъя