Хамар өндөр, хацар улаан байхад л ҮЗЭСГЭЛЭНТЭЙ

А.Баярцэцэгийг миссээр өргөмжлөхөд үл тоомсорлох хандлагатай хүмүүс байсан уу гэвэл тийм. Гэхдээ түүнийг дэлхий сонирхох үед тэдний бодол 360-н градус эргэсэн гэдэгтэй итгэлтэй байна.

Мэдлэг боловсролоороо үнэлүүлж болдгийн нэг жишээ бол А.Баярцэцэг.

Түүнийг эх орноо танилцуулсан бичлэг монголчуудыг огшуулсан төдийгүй нааш ирэх жуулчдын тоонд ч нөлөөлсөн.

Мисс А.Баярцэцэг миссийн тэмцээнд оролцох үедээ будаггүй төрхөө нийтэд харуулсан нь амжилтыг дагуулсан гэхэд болно.

“Түүнийг харахаар яг л монгол бүсгүйн шинж цөм бүрдсэн мэт” гэж буурлууд хэлэхийг сонсож байлаа.

Дашрамд дуулгахад, монгол эмэгтэйн гоц долоон чимэг буюу хөөрхөн гэсэн шинжид хамар өндөр, хацар улаан, хөмсөг өтгөн, сормуус дэвүүр мэт, магнай уудам, зовхи өөдөө, нүд тэргэл, шүд тэгш гэж тодотгосон байдаг.