Яруу найрагч О.Дашбалбар агсны авааль гэргий Борхүүхэнээс төрсөн бага охин Д.Дэжидмаа Япон айлд бэр орохоос татгалзсан байна. Энэ талаараар тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би жинхэнэ эх орончийн охин учраас олон Япончуудын гэрлэх саналаас татгалзсан” хэмээн ярьжээ. Дэжидмаагийн хувьд олон жилийг Их наран улсад өнгөрүүлсэн, эгэл даруухан бүсгүй байдаг гэдгийг ойр дотныхон нь ярих юм билээ. Японд сэтгэл судлаачаар төгссөн түүнийг одоогоос хэдэн жилийн өмнө нутгийн ах СГЗ Мэнд-Ооёо хүүдээ хань болгох гэж бэр гуйх ёслол үйлдэж явсан ч гэж ярьдаг. Гэвч титэмгүй л болохоос миссээс ялгарахааргүй “сайхан бүсгүй” Д.Дэжидмаа өнөөг хүртэл ганц бие явна.