Дуучин гэхээсээ илүү улс төр сонирхогч, зөгийчин, сошиалын идэвхитэй гишүүн гэдгээрээ олонд танигдсан М.Нарантуяа буюу Нараг танилууд нь шударга шулуун үгтэй, тунчиг хөгжилтэй бүсгүй байдаг тухай ам булаалдан ярьдаг. Түүнд дургүй хэсэг ч бий.

Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа “Үерхэх санал авсан, намайг март “хайр”-уудаа” хэмээн наргижээ. Наргианы 80 хувь үнэн гэдэг.

М.Нарагийн хувьд одоогоос 5 жилийн өмнө хүүгийнхээ эцгээс салсан. Түүнээс хойш хэн нэгэнтэй учир ургуулсан тухай мэдээлэл гарч байсангүй. Ёстой л ганц хүүгийнхээ төлөө өнгөрсөн хугацаанд өөрийгөө “мартан” амьдарсан гэхэд хилсдэхгүй.

Ямартаа ч, тэрээр ганц бие “статус”-аа тун удахгүй солих бололтойдог шүү.