Түвшөө маань АНУ явахыг, OSCAR 2020-г зах зухаас нь ч болов үзэхийг харахыг мөрөөдөж байлаа.


Энэ жил бидэнд бололцоо гарав.

Гэтэл Байраа тохижуулах уу?

АНУ явах уу гэсэн сонголтод эргэлзэв.

Хоорондоо ярилцаж тооцоолж, бодож бодож байгаад АНУ явахыг сонгов.

Хоосон байр маань бага багаар тохижиж л таараа. Залуу хүмүүс юм чинь

Харин юм үзэж нүд тайлах аялал бидэнд илүүг хийх хүсэл сэтгэлгээ, амьдралд үлдэх дурсамж, мөрөөдлөө биелүүлэх боломж гээд олон хэрэгтэй зүйлтэй байсан болохоор нь нүдээ аниад л явахыг сонгов. Хүүдээ дараагийн удаа туршлагатай аялагч болоод илүү ихийг үзүүлнэ ээ

Дагинаа маань жаахан цагийн зөрүүд орсон ч бид сайн явж байна.

Биднийг ийм сайхан аялалд авч явж буй найзууддаа маш их баярлалаа.