Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын аав Д.Сүхбаатар таалал төгсчээ. Энэ тухай С.Батболд гишүүний том хүү Б.Баттүшиг өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.

Тэрээр “Д.Сүхбаатар өвөө минь бурхны орондоо заларлаа. Өвөөгийн тухайд дурсамж, ярих зүйл их л байна. Өвөө маань анх намайг Америкт хүргэж эрдэм номын гараанд минь гаргаж байсан хүмүүсийн нэг. Бага байхдаа зуныхаа амралтаараа өглөөд ажилтай юм шиг л гараад өвөө дээрээ очоод өдөржин өвөөтэйгөө, найзуудтай нь хамт муушигддаг байсансан. Тэр үедээ өөрийгөө их л мундаг тоглоод хожоод байна л гэж боддог байлаа. Одоо бодоход өвөө маань хүүдээ урам зориг өгдөг байждээ. Намайг өдий зэрэгтэй хүн болгосон өвөө эмээ нараараа баярлаж бахархаж хүндэлж явдаг шүү. Ум сайн амгалан болтугай” гэжээ.