Янаг хоолой, бариу хувцастай цаг агаарын хөтлөгч бүсгүй гэвэл хэний ч нүдэнд Б.Аригун төсөөлөгдөх нь дамжиггүй.

Түүний хувьд монголын хамгийн халуухан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд жагсдаг. Гэвч тэр найз залуутай.

Тэрээр “Би тачаангуй, секси хувцаслаж янаг дуу хоолойгоор  үзэгчдээс хандалт авна гэж төсөөлж явсан удаагүй ээ. Учир юу вэ гэвэл  миний өөрийн өгөгдөл нөгөөх мөн чанар нь тачаангуй, секси, эрчүүдийн дур хүслийг татах тэмүүлэлтэй хүн огтоос биш.

Би өөрийнхөө дуу хоолойг секси гэж огт бодож байгаагүй юм байна лээ. Сайн сонсоод үзвэл суурь хоолойны маань өнгө их суучихсан бүдүүн талдаа.

Харин миний баримталдаг зүйл юу вэ гэхээр тухайн хүний дотоод мөн чанар нь хэр гүнзгий вэ, чухам юунд үнэ цэн өгдөг вэ гэдгээс шалтгаалж амжилт тодорхойлогдоно гэж боддог” хэмээн өөрийгөө тодорхойлдог.