“The Voice of Mongolia” шоуны шинэ дугаар ням гариг бүр үзэгчдийн хүртээл болж буй.

Тэгвэл тус нэвтрүүлгийн баг хамт олон шүүгч, дасгалжуулагчдын “солих” тухай шуум явж эхэллээ.

Тодруулбал, шоуны шүүгч дасгалжуулагч нарын эхнэр, нөхөр нэг удаагийн дугаарыг шүүхээр болсон бололтой.

Үүнийг батлах гэсэн мэт Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер С.Ононбатын гэргий Т.Нансалмаа энэхүү зургийг нийтлэжээ.

Энэ жилийн шоунд оролцохоор 3,000 гаруй хүн бүртгүүлснээс 100 гаруй нь “Blind audition”-д өрсөлдөх эрхтэй болжээ.

Шүүгч, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер С.Ононбат, Монгол Улсын гавьяат жүжигчин, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр нар ажиллаж байгаа билээ.

Тэд “Bilnd audtidion” шатнаас өөрийн багт 16 хүнийг шалгаруулан авах бөгөөд давуу эрхээ ашиглан нэмж нэг авьяастныг авах боломжтойг зохион байгуулагчид нь мэдээлсэн.