БАНК ХОЖСООР БАЙХ УУ!!!

Төрийн гурван өндөрлөг болон Банкны эздүүдэд

Короно вирусын халдвар тархаад байгаа энэ хэцүү цаг мөчид төр засгаас яаралтай арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай.


Гэвч сайны хажуугаар саар гэгчээр БАНК ХОЖСООР БАЙХ УУ

Бидний цөөхөн монголчуудад банкинд зээлгүй хүн гэж бараг үгүй бизээ. Үүнд ажил хөдөлмөр эрхэлдэг, том жижиг гэлтгүй төрөл бүрийн бизнес эрхэлдэг үйл ажиллагаа нь зогссон бүх л хүмүүс хамрагдах байх.

Энэ цаг мөчид хөл хорио тогтоон хамаг үзвэр үйлчилгээний газруудыг хүчээр хаасныг бүгд сайн мэдэж байгаа. Юу вэ гэхээр ямар ч орлогогүй болсон үүдээ бариулсан газрууд зөндөө байна. Тэдний ихэнх нь зээлтэй, үүнийг харж банкууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан зээлийн хүүгээ зогсоох битгий хэл олон нийтэд чиглэсэн сайн үйлсийн аян ганц ч хийхгүй байгаан харамсалтай санагдаж байна. Өнөөдөр монголын санхүүгийн зах зээлд банк болон банк бусууд ноёлдог бөгөөд тэдний ашиг орлого тэрбум тэрбум, их наядаар яригддаг.

Яагаад Монгол банк, Засгийн газар, Улсын Онцгой комисс зээлийн хүүгийн асуудал, зээл зогсоох асуудал, үндсэн зээл төлөлт зогсоох асауудал хөндөхгүй байна. Банкны хүү өдрөөс өдөрт бодогдон өссөөр, бид орлогогүй хуйхаа маажсан хэвээр байхад БАНК ХОЖСООР БАЙХ УУ

– Бид зээлээс зээлийн хооронд амьдардаг хүмүүс
– Бид ЖДҮ-с, элдвийн сангаас мөнгө авч үзүүгүй хүмүүс

– Бид оймсодоо доллар гэгчийг боодол боодлоор хийж үзээгүй хүмүүс

– Бид овшорт сая сая доллар мартаж үзүүгүй хүмүүс

– Бид орон байраа мартдал авилгал авч үзээгүй хүмүүс

– Бид зөвхөн шударгаар ажил хөдөлмөр, бизнес эрхэлдэг хүмүүс

– Бидний оролго зогссон энэ өдрүүдэд БАНК ХОЖСООР БАЙХ УУ!

Энэ бүгдийг харгалзан үзэж ТӨР ЗАСАГ минь мэргэн ухаандаа тунгаан шүүж давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр банкны харилцагчидад тулгарсан бэрхшээлийг ойлгон хөл хорио тавигдтал

– Зээлийн хүүг зогсоох

– Хаагдсан газруудын түрээсийг зогсоох

– Үндсан зээлийн төлбөрийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авч өгнө үү.

Эсвэл БАНК ХОЖСООР БАЙХ УУ