Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг аялал хийх хоббитой.

Тэгвэл тэрээр энэ сарын 15-нд Саяаны нурууны ноён оргил Мөнхсарьдагт авиралт хийж гарсан байна.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Саяаны нурууны ноён оргил Мөнхсарьдагт 7 цаг зүтгэж байж гарлаа” гэж видео бичлэг оруулжээ.

Саяны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм.

Зүүн Соён ба Баруун Соён гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Баруун Соён нь зонхилон Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь зонхилон Хөвсгөл аймагт оршино.

Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх Мөнх сарьдаг уул бөгөөд 3491 м өндөртэй.