“Андра модель” загварын агентлагийн захирал топ модель Х.Бадамгэрэл сүүлийн үед “сайн охин”-оос “муу охин” болж эхэлсэн гэнэ шүү. Энэ өөрчлөлтдөө өөрөө баярлаж байгаа тухай өөрийн цахим хуудаснаа найзуудтайгаа хуваалцжээ.


Тэрээр “Дүрмийн дагуу тоглогчоос. Жаахан охин байхаасаа л болохгүйг хийдэггүй, дүрмийн биш л бол зөрчдөггүй, дагадаг хүн чинь би л дээ. Энэ нь олон сайн амжилт авчирсан ч хоёр талтайг, мөрөөдлийнхөө сургалтын мундаг багшийнхаа зөвлөгөөгөөр алдаа оноо хийх эрхтэй, бусадтай л адил хүн гэдгээ ойлгож, өмнө нь ямар уйтгартай байснаа хүлээн зөвшөөрсөн юм аа. (Ёстой) гэсэн үгээр өөрийгөө хайрцаглаад, сэтгэхдээ хүртэл хэт баригдмал байжээ.


Статусаасаа болоод ч тэр үү, зарчимч гэр бүлд өссөн болохоор ч тэр үү, дэггүйтэж түүндээ өөрийгөө шоолж, яг өөрийнхөөрөө байхаас болгоомжилж, залуу насаа хэтэрхий даруу өнгөрүүлсэн байгаа юм байна лээ.

Гуравын тоо руу шилжсэн өдрөөс эхлээд өөртөө дүгнэлт хийгээд, өнөөдрөөс аюулгүй бөгөөд буруу үлгэргүйгээр өөрийнхөө ёстойнуудыг өөрчлөхөөр шийдмой. Бусдыг намайг илүү дутуу харж, шүүх, огт алдаа гаргах эрхгүй юм шиг харьцаж, хэтэрхий их үүрэг хариуцлага оноосныг, тэдний юу гэх бол гэдэгт одооноос санаа зовохгүй, шаал тоохгүй байж, өөрийнхөө баригдмал дүрмүүдийг зөрчихөөр болсондоо ихэд баярлан хөөрч байна даа” гэжээ.