УИХ-ын гишүүн Ж.Батзандан, зөвлөх Г.Аюулгүйн хамт бусдын бизнесийг дээрэмдсэн үү

Хэргийг албан бус эх сурвалжаас тодруулахад, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, зөвлөх Г.Аюулгүйн хамт албан тушаал эрх мэдлээрээ далайлган хоёр бүсгүйн эхлүүлсэн бизнесийг булаасан гэх мэдээлэл байна. Ингэхдээ бизнес эрхлэгч бүсгүйчүүдэд хөрөнгө оруулах замаар компанийг нь өөрийнх болгосон аж. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүй нь “залилан мэхэлсэн, компанийн хөрөнгө завшсан” гэх гомдлоор нэр бүхий иргэнийг шалгуулахаар өгчээ. Тэрбээр залилуулсан гэх хөрөнгөө бүгдийг нь өөрөө авсан ч цагдаад хохирлоо тодорхойлж чадаагүй аж. Харин түүнд залилуулсан гэх бүсгүйчүүд “Биднийг хууль хяналтын байгууллагаар үндэслэлгүйгээр шалгуулж байгаа. Мөн хуулийн байгууллагыг ашиглаж бусдын бизнесийг дээрэмдэж байна” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн байна.

Албан эх сурвалжаас энэ талаар тодруулахад: “ хэрэг нээсэн. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэв.
Бид энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, түүний зөвлөх Г.Аюулгүй, залилуулсан гэх иргэн болон албан эх сурвалжуудаас энэ талаар тодруулан эргэж мэдээлэх болно.

Т.Энхриймаа