Ах, эгчтэйгээ хамт байх нь заримдаа үнэхээр залхмаар ядаргаатай байдаг ч тэдэнтэйгээ зүрх сэтгэлээсээ ярилцах нь юу юунаас илүү сайхан байдаг билээ.

Эгчтэйгээ хамт өссөн хүүхдүүд бусдаас илүү жаргалтай байдгийг судлаачид тогтоожээ. Английн Лэйстерийн Де Монтфорт их сургууль болон Хойд Ирландын Ульстер их сургуулиудын хамтарсан судлаачдын баг 17-25 настай 570 гаруй хүнээс олон тооны янз бүрийн сэтгэл зүйн асуулт асуусны дотор сэтгэцийн эрүүл мэндийн асуулт ч байсан аж.

Энэхүү судалгаанд оролцсон эгчтэйгээ хамт өссөн хүмүүс илүү бусадтай чөлөөтэй харилцаж, амьдралыг өөдрөгөөр хардаг нь тогтоогджээ.

Судалгааны ахлагч профессор Тони Кассиди ярихдаа “Эгч нар гэр бүл дотор илүү чөлөөтэй харилцаа үүсгэдэг ба мөн гэр бүлийг илүү нэгдмэл болгодог. Харин ах нар илүү эсрэг нөлөө үзүүлдэг санагдсан. Нээлттэй сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байх нь сэтгэл санаа, эрүүл мэндэд тустай. Харин эгч нар гэр бүлд байснаар үүнийг дэмждэг. Магадгүй хөвгүүд байгалиасаа олон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьдаггүй байх хандлагатай байж болох юм” хэмээжээ.

Үүнтэй адил судалгааг 2010 онд АНУ-ын Юта мужийн Брингхэм Ян их сургуулийн судлаачид хийж байжээ. Тус судалгаанд нэгээс дээш хүүхэдтэй 395 гэр бүл оролцсон байна. Үр дүнд нь эгчтэй хүмүүс илүү сайхан сэтгэлтэй, зөөлөн хүмүүс болдог нь харагджээ. Мөн энэ судалгааны үр дүнд ахтай хүмүүсийн үерхэл илүү бат бөх байдаг нь тогтоогдсон байна.