Уламжлалт ёсоор монгол эмэгтэйчүүд сарны хөдөлгөөнийг тогтоож , үйл ажлаа таруулдаг байжээ.

Шинийн гурван , арван тавны сарыг сарыг тааруулан үрийн заяа дуудах болон орон гэртэйгээ холбоотой хүслээ даатган дууддаг байна.

Шинийн есонд сар таллаж гардгийн учрыг ч тэд олдог . Энэ өдөр сарнаас цацрах энерги их, арга билгийн харьцаа тэнцүү байдаг гэнэ. Монголчууд сарнаас хишиг буян гуйхдаа хормойгоо дэвсэн сууж баруун гараа зүүн гарынхаа доогуур оруулж , зүүн гартаа дугуй хэлбэртэй мөнгө тавин дэлхийн эргэлтийг чигээр хөдөлгөх үйлдэл хийдэг байв.

 

Өдгөө энэ уламжлал ёсыг сэргээх нь зүйтэй бизээ. Энд монголчуудын есийн тооны билэгдлийн нэг хэлбэр гардаг байна.