Ерөнхийлөгчийн охид өөрсдийн урласан гоёлоороо гангарав

 

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр охинтой. Том охин Б.Намуун нь аавынхаа үйл хэрэгт гар биечлэн оролцдог бол бага охин Б.Номин нь чимээгүйхэн үйл урлаж, монголын өв уламжлалд хувь нэмрээ оруулж яваа.

Тэгвэл өнгөрөгч сар шинийн өдрүүдэд Ерөнхийлөгчийн охид өөрсдийн урласан дээл, толгойн гоёл чимэглэлээрээ гангарсан байна.

Мөн том охин Б.Намуун өөрийн цахим хуудсаараа монголчуудад мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр

“Хатуу өвөл харьж, урин хавар айсуй

Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй

Буурал жил улирч, буянт жил морилох нь

Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь,

Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,

Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай

Жигнүүр дүүрэн буузтай,

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэжээ.

Х.Баттулга ерөнхийлөгчийн бага охин Б.Номин барагтай бол эвдэгдэхээргүй Гиннесийн амжилтын эзэн болоод хэдэн жил болж буй.

Дэлхийн хамгийн том Монгол гутлыг монголоос өөр газар ч бүтээхгүй л дээ. Тэр утгаараа бол Б.Номин энэ амжилтын эзний суудалд нэг насаараа ч сууж магадгүй л юм.

Мэдээж Монголоо гэсэн сэтгэлтэй, эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй.