Ч.Уянга хатагтай гүйлтийн цанаар хичээллэж эхэлжээ


“Ард санхүүгийн нэгдэл”-ийн босс Ч.Ганхуягийн эхнэр Ч.Уянга монголын хараа булаам сайхан хүүхнүүдийн нэг.

Өндөр зэгзгэр нуруутай брэндлэг хатагтай Ч.Уянга цагтаа миссийн тэмцээнд орж байсан гэдэг. Хэдийгээр дөрвөн хүү төрүүлсэн ч 18-т шиг л биеэ авч явдаг.


Тэрээр гүйлтийн цанаар хичээллэж байгаа аж. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Өнөөдрөөс гүйлтийн цанаар гулгана, гулгана биш тэшинэ гэж хэлдэг санаж байна. Уулын цанаас ялгаатай нь тэсвэр тэвчээр их шаарддаг.

Гэхдээ ядарсан ч гэсэн аливаа зүйлээс өөрийнхөө биеэ удирдаж сурах нь сонирхолтой байдаг. Хүн болгон мэргэжлийн тамирчин байх албагүй гэхдээ хоёрхон гар хоёрхон хөлөө хүссэнээрээ хөдөлгөж, хэрэглэж, удирдаж сурах хэрэгтэй гэж боддог.

Юугаар ч хичээллэсэн бай хамаагүй, бүх зүйлээс бие маань суралцаж дасан зохицож байдаг” хэмээн бичжээ.