Г.Алтаншагай гэр бүлээрээ Америкаар аялж явна


“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай “ТВ-5” телевизийн хөтлөгч, редактор Насанжаргалтай гэр бүл зохиож багагүй хугацааг үдсэн. Тэднийх дэрсхэн хоёр хүүтэй.


Хоёр хүүгийнхээ цэцэрлэг, сургуулийг амарч байх хооронд Г.Алтаншагайгынхан эрх чөлөөний эх орон АНУ-ыг хөндлөн гулд аялж яваа ажээ.
Г.Алтаншагайгийн хувьд халамжтай хань, төдийгүй сайн аав гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.


Харин Г.Алтаншагай эхнэрийнхаа тухай нэгэн хэвлэлд ярихдаа “Миний эхнэрийн хувьд өөрөө бас уран бүтээлч хүн учраас ажилд маань байнга туслагч байхаас гадна арыг маань мөн сайн авч явдаг.

Миний эхнэр маш их хөдөлмөрч хүн. Дээрээс нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, амжилттай ажиллаж явна гэдэг бол ялангуяа эмэггтэй хүнд хамгийн гайхалтай зүйлийн нэг. Эхнэрийн минь энэ зан чанарууд л надад илүү таалагддаг даа” гэж байжээ.