Хүмүүсийн давалгаалаад байгаа ДУГУЙ

ХУУШУУР ХИЙХ ЖОР


гурил: 1,5-2 цайны аяга

татсан мах: 350-400 гр

 

өндөг: 1 ширхэг

давс: 1/2 цайны халбага

хар перц: 1/4 цайны халбага

сонгино: 1 ширхэг

сармис: 1-2 хумс

ургамлын тос: 3-4 цайны аяга

1. Хуушуурны гурилыг зуурахдаа гурилан дээр багахан зэргийн давс хийж сайтар холисоны дараа бүлээн усаар нялцгайвтар зуурна. Амттай болгоё гэвэл өндгийг тусд нь аяганд хагалаж миксэрдээд хийж зуураарай.


2. зуурсан гурилаа 15-20 минут амраана.

3. Хуушуурны махыг махны машинаар

машиндсаны дараа үрж жижиглэн хэрчсэн сонгино, сармис, /хүсвэл ногоон сонгино, халиар зэрэг бусад амтлагч ногоо байж болно/, хар перц, давс, гоньд зэргээр тохируулан амтлана. Мах маань шүүслэг бол ус хийх хэрэггүй.
4. Зуурсан гурилыг савнаас нь гаргаж нухна. Нухахад нялцгайвтар байх ба аль болох хуурай гурил хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Гамбанз болон гурил нухах гадаргууг бага зэрэг тослож болно.

5. Ингээд нухсан гурилыг хуушуур хийх хэмжээгээр жижиглэн таслана. Ойролцоогоор 50-60гр болно. Гурилыг бага зэрэг хавтгайлан илдсэний дараа 35-40гр амталсан махыг хийж бууз мэт амсрыг битүүлж махыг гуриланд орооно бага зэрэг амраана.

6. Ингээд гуриланд ороож базсан махыг тослосон гамбанз, гадаргуу дээр тавьж жигд зөөлөн элдэнэ. Гурил нялцгай тул задарч, цоорох ёсгүй ба зузаан хэсгийг харгалзан жигд дугуй илдээрэй.

7. 150-180 хэмд эргүүлж тойруулж 3-4 минут шарахад л хуушуур маань бэлэн болно.