Үүнийг таниас өөр хэн ч түүнд хэлэхгүй

Эх хүн байх – хамгийн том аз жаргал. Бас хүнд хүчир хөдөлмөр.

Дэлхий үлгэрт гардаг шиг гоо үзэсгэлэнтэйгээс гадна муу муухайгаар дүүрэн гэдгийг бяцхан үрдээ хэрхэн ойлгуулах вэ?

Хүн нийгмээс л ухаарал, мэдлэг, төлөвшил авдаг гэж ярьцгаадаг. Та түүнийг нийгмийн амьдралд хөл тавихад нь бэлдэх ёстой хүн. Бид охидыг гүнж шиг л өсгөдөг болжээ, энэ нь ч зөв. Гэхдээ амьдралын урт замд хүнд бэрхшээл тулгарна, тэр бэрхшээлийг толгой өндөр давж гарах ёстойг ойлгуулж бэлдэх ёстой. ИРЭЭДҮЙН амьдралд хөл тавихад нь бэлдэж та эдгээр зүйлсийг заавал хэлээрэй.

Охидын хүмүүжил

Хайр дурлал дандаа аз жаргал авчрахгүй. Бүтээгүй харилцаанаас алдаагаа ухаарч туршлага сууна. Хайр дурлалд итгэлээ хэрхэвч алдаж болохгүй.

Аз жаргалтай байна гэдэг – амьдралын сонголт юм. Аз жаргал зөвхөн мөнгө, ажил төрөл, материаллаг эд баялаг дээр тогтохгүй.

Эрчүүдтэй болгоомжтой харилцах ёстой. Сайхан үгний цаана богино хугацааны сонирхол нуугдаж болзошгүй.

Хамгийн чухал нь өөрийгөө хайрлаж, хүндэлж сур. Ямар ч эр хүн чамайг зодох, доромжлох, гомдоох эрхгүй. Эрүүл биш харилцаанаас өөрийгөө аврах зориг гаргах хэрэгтэй.

Өөрийн мэдрэмжиндээ итгэж сурах хэрэгтэй. Уулзсан болгондоо итгэх хэрэггүй, хүн болгон итгэл даадаггүй юм.

Олон найз нөхөд гэж байхгүй. Баяр баясал, уй гашуу тохиолдсон үед чиний дэргэд байгаа нэгнийг л найзаа гэж ойлгоорой.

Нулимсаа барих хэрэггүй. Хүчтэй, сул дорой гэлтгүй эмэгтэй хүн болгон уйлдаг юм. Сэтгэл хөдлөлөө гадагш гаргах хэрэгтэй. Сэтгэл санааны байдлаас эмэгтэй хүний эрүүл мэнд шууд хамаардгийг бүү мартаарай.

Гадаад төрх эмэгтэй хүний хувьд хэрэгтэй, гэхдээ хамгийн чухал зүйл биш. Дотоод гоо сайхан гэрэл гэгээ цацруулж эмэгтэй хүн бүрийг чимдэг юм. Залуу нас өнгөрсөн ч адил.

Ямар нэгэн зүйл хийхдээ үр дагаврыг нь бодож байгаарай. Олонхийг ч дагах хэрэггүй, өөрийн үзэл бодолтой бай.

Бусдыг хүндэлж сур, тэдэнд сайн сайхныг хүсэж яваарай. Гэхдээ зөвхөн өөрийгөө хайрлаж, хүндэлж яваа цагт л…