“Бүтэн амьдрал”-ынхан уйлалдав

Боловсрол суваг телевизээр бямба ням гариг бүрийн орой “Бүтэн амьдрал” уран сайхны кино үзэгчдийг “уяж” байгаа билээ.


Тэгвэл тус киноныхон уйлалдаж буй гэрэл зургаа цахим ертөнцөд цацсан байна.

Учир юу гэвэл, тус киноны уран бүтээлчид киноныхоо зураг авалтын авч дуусчээ.
Сонирхуулахад, “Бүтэн амьдрал” киноны дотор өрнөж буй зураг авалтыг хийхийн тулд “Боловсрол” телевизэд хоёр айлын павильон засаж тохижуулжээ.


Павильон гэдэг нь студийг яг айл мэт засаж, интерьер бүрдүүлэхийг хэлдэг бөгөөд ихэвчлэн БНСУ-ын олон ангит киноны зураг авалтыг ингэж хийдэг байна.

“Бүтэн амьдрал” киноны уран бүтээлчид ч энэхүү павильондоо бүтэн сарын турш хоёр дахь гэр болтлоо өдөр шөнийг умартан ажиллажээ.
Мөн киноны зураглаач, гэрэлтүүлэгчийн багийн нэг хүн дунджаар 45-60 килограм жинтэй төхөөрөмж үүрч, нэг байршлаас нөгөө байршил руу зөөж, суурилуулдаг гэнэ.