“Буржгар” Жагаа хочоо сольжээ

“Чингисхаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайханг урлагийнхан “буржгар” хэмээн онцолж хочилдог байсан.


Тэгвэл тэрээр хочоо сольжээ. Тодруулбал, тэрээр өөртөө “ ховор чихэр” гэсэн оноосон хоч өгсөн байна.

Хэзээнээс аливаа баяр ёслол үйл ажилланаанд үл үзэгддэг энэ эрхэм “Хаалттай байх тусмаа хүмүүсийн сонирхол татдаг хуультай. Би энэ байдлаа ховор чихэрийн бодлого гэж тодорхойлдог” хэмээн нэгэн хэвлэлд ярьжээ.


Дашрамд дуулгахад, тэрээр монголын рок попын түүх өгүүлэх гурван цуврал боть ном бичиж, хэвлүүлж байгаа гэсэн шүү.