1. Мөөгөө өвс, навчнаас нь цэвэрлэнэ.
2. Мөөгний малгайн хальсыг хурц хутгаар хусаж, шилбийг нь хальснаас нь цэвэрлэнэ. (Гадар хальс нь гашуун амттай болгож, бэлтгэх үед хар өнгөтэй болдог).
3. Хүйтэн устай саванд мөөгөө хийнэ. Усандаа давсаа 1 литрт 1 цайны халбага байхаар бодож хийгээд буцалгаж, буцалснаас хойш 15 минут чанана.
4. Савтай усаа асгаад мөөгөө хүйтэн усанд зайлна.
5. Шилэн сав, таг бэлтгэхдээ: саваа угааж, содатай усаар зайлна. Ариутгахдаа шил, тагаа савтай усанд 5 минут буцалгаж, шилэн саваа уснаас гаргаж, хөртөл нь цэвэр алчуур дээр хөмрүүлэн тавина.
6. Шилэн сав бүртээ гэрт байгаа амтлагчуудаасаа хийнэ: лаврын навч-1ш, хадаасан цэцэг-1ш, хумс сармис-1ш, үртэй гоньдны иш-1ш (эсвэл ¼ цайны халбага хатаасан укроп буюу ногоон гоньд), хуурай гичний үр-10 ш, үнэрт перец-4-5 ш, үрлэн хар перец-3-4 ш, 70%-ийн уксус 1 цайны халбага. Эдгээрийгээ холино.
7. Шилэн савандаа мөөгөө хийнэ. Ингэхдээ шилэн савыг бүрэн дүүргэхгүй, амсраас доош 5 см зай үлдээнэ.
8. Шилэн саваа ариутгаж байхдаа дарах усаа бэлтгэнэ. Ингэхдээ 1 литр ус буцалгаж, хоолны 1 халбага давс нэмнэ. Усандаа лаврын навч, хадаасан цэцэг, перец, хар перец, гоньдны иш зэргээ нэмж, уусмалаа 5 минут буцалгана. Бэлэн болсон уусмалдаа 70%-ийн уксус 1 цайны халбагыг хийж, хутгана.
9. Мөөгтэй шилэн савандаа дарах усаа дүүртэл хийгээд таглана. Тагийг чанга таглахгүй.
10. Мөөгтэй шилэн саваа ариутгана. Ингэхдээ мөөгөөр дүүргэж, тагласан шилэн саваа бүлээн устай саванд хийнэ. Саван дахь ус шилэн савны мөрөөр татаж байх ёстой. Ингээд ус буцалмагц 5-10 минут буцалгана. (жижиг шил-5 минут, том шил-10 минут)
11. Алчуурны тусламжтайгаар шилэн саваа уснаас болгоомжтой авч, тагийг нь чангална.
12. Шилэн саваа уруу харуулан тавьж, хөргөнө. Удаан хөргөхийн тулд шилэн саваа алчуураар бүтээнэ.
13. Хөрсөн шилэн савтай мөөгөө хөргөгчинд хийнэ.
14. Дарсан тосондой мөөгөө 4 хоногийн дараа идэж болно. Тавтай хооллоорой.

Орчуулсан Д.Сайнбаяр