Нялх биетэй эхнэрээ орхисон гэх жүжигчин Г.Эрхэмбаяр

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын тоглосон “Бүтэн амьдрал” уран сайхны кино нийгэмд тэсрэлт хийж байгаа билээ.


Хэдийгээр тус кино Солонгос киноны хуулбар ч гэлээ “монголын хөрсөнд” тун амжилттай бууж, үзэгчдийн таашаал хүртээд буй.
Магадгүй тус киноны гол дүрийн жүжигчин Г.Эрхэмбаярын дүр үзэгчдийн зэвүүцлийг төрүүлэхүйц байгаа нь түүний хувийн амьдралтай тун төстэй гэдэгтэй холбоотой ч байж мэдэх юм.

Учир нь түүний анхны эхнэр гэргий Г.Эрхэмбаярт дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн боловч эцэст нь “орхигдсон”.


Эхнэрээ төрөөд удаагүй нялх биетэй байхад өөрөөсөө 6 насаар дүү хамтлагийнхаа жүжигчин Э.Намуунтай амраглаж, яг л тоглож буй кинон дээрээ гардаг шиг эхнэртээ байраа үлдээгээд хувцасаа аваад гэрээсээ явсан байгаа юм.
Бас болоогүй том охин, гуравдахь охиноо өөр дээрээ авсан байдаг.

Хамгийн сонирхолтой нь, тус хамтлагийн залуу уран бүтээлчид 2017 оны сар шинийн баяраар Г.Эрхэмбаярын гэрт зочилж очин, золголт хийсэн тухайгаа хамтлагийн гишүүд цахим хуудаснаа нийтлэсэн байдаг.

Тус гэрэл зурагт жүжигчин Э.Намуун “ирээдүйн нөхөр”-ийнхөө хуучин эхнэртэй юу ч болоогүй юм шиг даруулсан байдаг.


Гэвч тэр жилийнхээ намар нь нөхрийг нь “өөрийн болгосон”-оо сошиалаар албан ёсоор зарласан.

Тэрбүү хэл, тэрээр ““Хүний л амьдрал шүү дээ. Эхэндээ амаргүй л байлаа. Их эмзэглэсэн. Сүүлдээ ч тоохоо больчихдог юм байна” хэмээн бичиж байлаа.


Энэ үйл явдал Г.Эрхэмбаярын хуучин эхнэрт тухайн үед маш хүнд цохилт болж байв.
Ямар сайндаа л, “хаягдсан” гэх хэл амнаас айн байж, хэдхэн сартай нялх үрээ аваад алс холын БНСУ-ыг зорьж байхав дээ, хөөрхий.