За ингэж гаргасан журмаа зөрчихгүй ээ…

Хилийн чанадад суугаа монгол иргэдийн эх орондоо ирэх хүсэлтийг харгалзан, халдвартай улс орнуудаас монголчуудыгаа авчрах шийдвэр гаргахдаа Улсын онцгой комисс долоон зүйл бүхий анхдагч журам гаргасан.

Түүний эхэнд тухайн орондоо covid-19 вирусын шинжилгээ заавал өгсөн байна гэж заасан байгаа. Араас нь ар гэрийнхнийх нь бэлдэх зүйл, тусгаарлах байрны үнэ төлбөр, насны ангилал зэргийг жагсаасан

. Гэтэл өнөөдөр эх орондоо ирсэн 800 шахам иргэний гурваас нь Covid-19 илэрснээр барахгүй, маш өндөр халуунтай эмэгтэй онгоцноос бууж иржээ. Түүний биеийн байдал хүнд байна. Дагаж мөрдөхгүй байсан юм бол яах гэж журам

баталдаг юм бэ? Халууныг нь үзэж онгоцонд оруулдаггүй юм уу?

Эсвэл мэдсээр байж ар өврийн хаалгаар халуунтай хүнээ шургуулав уу?

Нэг онгоцонд ирсэн 244 хүнд эрсдэл үүрүүлж, эх орондоо вирус нэвтрүүлэх зүрх ямар хүнээс гардаг байна? Тосч авсан эмч, сувилагч, нисэх бүрэлдэхүүн яах болж байна?

Төрийн дүрэм журам яагаад гурав хонолгүй утгаа алдаад, гурав алхалгүй эрх мэдэлтний гарын үзүүрт үхдэг юм бэ?

Ингэж л асуумаар байна?

Тэр халдвар тээсэн хүн эдгэснийхээ дараа хэнтэй хамтарч дүрэм журам зөрчсөнөө тоочих биз гэж найдъя.