Ж.Бат-Эрдэнэ гишүүний залуу эхнэрийн хобби

“Сахал” Ж.Бат-Эрдэнэ гишүүний одоогийн эхнэр Д.Отгонсүрэнг УАДБЧ-д бүжигчин байсныг мэдэх хүн цөөнгүй.

Хатагтай Д.Отгонсүрэн царайны сайхан, уян налархай биеэрээ үеийн залуусынхаа зүрхийг булааж, үе мултарсан дарга нарын даралтыг ихэсгэж явсан түүх түүнд бий.

Гэвч эцэст нь “сахалт” эрийн хоёр дахь гэргий болон сууснаараа эрх мэдэл, хөрөнгө мөнгө, албан тушаал түүнийх болсон гэдэг.
Хоёр дахь амьдралаа өөрөөсөө залуу эхнэр сонгож эхлүүлсэн Ж.Бат-эрдэнэ гишүүн тун чиг нялхамсуу бөгөөд эхнэрээ бөндийтэл эрхлүүлдэг гэнэ лээ.

Сайн найз Ё.Отгонбаярыг Боловсролын сайд байхад эхнэртээ Чойжин ламын музейг авч өгсөн гэх яриа нэг хэсэг хэвлэлийн нүүрийг чимж байв.

Гэвч Д.Отгонсүрэн хатагтай хаа очиж Чойжин ламын музейг хэн хүнээс илүү сайн авч яваа. Өнгөрсөн зун гэхэд МСS группын хөрөнгө оруулалтаар энэ эртний сүм музейг сайтар засварлаж авсан адтай бүсгүй.

Заримдаа ажилдаа рок стилээр хувцаслаж ирдэг Д.Отгонсүрэн хатагтай хааяадаа сүм музейн хашаандаа чоперчдыг цуглуулж, дуу хуур болдог гэнэ лээ.