Сэтгүүлч Б.Туулын “Хятадыг ажихуй” ном худалдаанд гарлаа

Сэтгүүлч Б.Туулын сэтгүүл зүйн зүйн анхны уран бүтээлийн ном 2020.03.17-ны өдрөөс эхлэн Интерном номын дэлгүүрээр худалдаалагдаж эхэллээ. Уг номын зохиогч нь Монгол Улсын үндэсний мэдээллийн агентлаг, БНХАУ-ын төрийн мэдээллийн СИНЬХАУ агентлаг ажиллаж байсан нэгэн. Тэрээр 2014 оноос Хятад улсын нийслэл Бээжин, ӨМӨЗО, ТӨЗО-оор аялж байсан үеийн болон Хөх хотноо ажиллаж амьдарч байх үеийн тэмдэглэлүүдээ нэгтгэн энэхүү номоо бүтээсэн байна.

Номонд нийт 17 тэмдэглэл, нийтлэл багтсан ба номын өмнөтгөлийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Б.Галаарид, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Баянжаргал нар бичсэн. Энэхүү ном нь Хятад улсын төрийн бодлого, түүний хэрэгжилт эгэл жирийн иргэдийн түвшинд хэрхэн хэрэгжиж буйг жирийн уншигчдад энгийн үг хэллэгээр бичигдсэнээрээ онцлог болно. Өөрөөр хэлбэл, энэ цагийн Хятад орныг сэтгүүлч хүний нүдэнд туссан өнцөгөөр онц сонирхолтой хэлбэрээр бичжээ.