Эр нөхрөөрөө бахархадаг энхрий О.Ариунзул

Муу нэрийг хусавч арилахгүй гэх ардын сайхан үг бий.


Өнгөрсөн намар хар тамхины хэрэгт холбогдож, олонд “нэрээ хугалсан” Буриад улсын гавъяат жүжигчин дуучин Б.Амархүү хэрэг явдлаас хойш нам жим амьдрах болсон.

Харин түүнийг “хар гэрт” хоригдож байхад эцсээ хүртэл хамгаалсан хүн бол түүний гэргий загвар өмсөгч О.Ариунзул.


Хүн бүр дуучин Б.Амархүүг “газарт ортол” муулж байхад зөвхөн О.Ариунзул “Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь. Би чиний талд үргэлж бат зогсоно, санаж яваарай. Удахгүй уулзъя” хэмээн бичиж олны сэтгэлийг хөндөж байв.

Өдгөө Европод гэрээгээр загвар өмсөж буй тэрээр эр нөхрөөрөө бахархадаг тухайгаа ярилцлага бүртээ дурьддаг.


Ямартаа л чөлөөт цагаараа өөртөө томдсон нөхрийнхөө хувцасаар гангарч гадуур явах вээ дээ.

Дорнодын тал нутгаас гаралтай О.Ариунзулын хувьд дуучин Б.Амархүүгийн эхнэр болсноосоо хойш багагүй хэл, аманд орох болсон түүний алхам тутам олны анхааралд байдаг.

Тэрээр шаггүй дуулах авьяастай бөгөөд нэг удаа нөхөртэйгээ хамт дуулаад тайзан дээр солгойрсон хэмээн шүүмжлүүлсэн удаатай. Түүнээс хойш олны өмнө дахин дуулаагүй.