Монголын сор болсон сайхан хүүхнүүдийн нэг бол жүжигчин, фото модель, ганц бие “хүчирхэг” ээж Б.Цэцэг.


Тэрээр хүүхэд төрүүлсэний дараа 128 кг хүртлээ таргалсан ч буцаад гайхамшигтайгаар турж 58 кг болж чадсан төдийгүй өөрийнхөө турсан аргаа бусадтай хуваалцдаг.

Тэр бүү хэл, таргалалттай бүсгүйчүүдийг тураах клуб хүртэл байгуулж амжсан.

Энэ цагийн элсэн цаг шиг биетэй хүүхнүүдийн төлөөлөл тэрээр сүүлийн үед бага зэрэг мяраалсан харагдах болжээ.

Магадгүй коронавирусын улмаас спорт клубуудын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор мань хүн ч бас “амарч” буй бололтой.