Д.Нямхүү: Коронавирусийн 10 тохиолдол Монголд бүртгэгдлээ

Монгол Улсад коронавирусийн халдварын 10 тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 156 хүний шинжилгээ хийгдэж дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Шинжилгээний хариу эерэг гарсан дөрвөн хүний 2 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй хүн байна. Коронавирусийн батлагдсан 10 тохиолдол илэрлээ. Дорноговь аймагт 58 хүний шинжилгээ сөрөг гарсан.

Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймгийн тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарсан” гэв.