О.Балжаа аваргын “тураах” зөвлөгөө

Урин хавар болонгуут охид бүсгүйчүүдийн дунд “Яаж хурдан турах вэ, яг нэг дэх өдрөөс л дэглэм барьж эхэлье” гэсэн яриа өрнөдөг, бас зарим нь зүгээр л дотроо боддог.

Бодсоор яваа бондгоруудад О.Балжинням аварга эрүүл хоололт, идэвхитэй хөдөлгөөнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг зөвлөдөг гэнэ шүү.

Өдгөө 60 насны босго алхсан тэрээр өдөр бүр шавь нартайгаа урагшаа Богд ууланд алхалт хийдэг аж. Аль хэдэн жилийн өмнөөс аварга маань амьдралынхаа хэв маягийн нэг хэсэг болгосон гэнэ шүү.
Дор хаяж 7 хоногт хоёрхон удаа ууланд алхахад бүтэн 7 хоног зааланд бэлтгэл сургуулилалт хийсэнтэй тэнцдэг болохыг тэрээр хэлжээ.

Уулчид “Ажлаасаа залхвал, агаар дутагдвал явган аял” гэж зүгээр ч зөвлөөгүй бололтой.