Жүжигчин Б.Цэцэг аавыгаа дурсав

“Дух” хочоороо алдаршсан жүжигчин Б.Цэцэг аавыгаа дурсав. Эхээсээ хоёулханаа тэрээр аавыгаа “алдсан”-аас хойш амьдралын хатуу хөтүүг мэдэрсээр яваагаа ярилцлага бүртээ дурьддаг.


Тэрээр “Байгаагийн жаргалыг мэдрээгүй хир нь байхгүйгийн зовлонг туучсан 6 жилийг аавгүй өнгөрүүлжээ. Өсөж өндийж хүний зэрэгт хүрч л явна.

 

Нэрийг сэвтүүлэхгүй, сэтгэлийг нь өмрүүлэхгүй зөв явнаа хүү нь. Аавтай байхдаа би бардам байж, айж эмээхээ ч мэдэхгүй томордог байж, аавдаа хэлнэ шүү гээд ахиад нэг хэлж үзэхсэн…. Санах л юмдаа” хэмээн бичжээ.