Эрхэм гишүүний тэрбумтан эхнэр

Монголын тэрбумтангуудын жагсаалтад нүд ирмэх зуур багтаж эхэлсэн хүн бол “Хүннү Молл”-ын эзэн Б.Энхгэрэл.


Түүнийг эр нөхрийнхөө албан тушаалыг ашиглан нийслэлийн хамгийн тохиромжтой газруудыг өөрийн болгосон гэдэг. Түүний нөхөр бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн.
Нээрээ л “Хурд” группийн тэнгэр баганадсан өндөр барилгууд нийслэлийн хамгийн ашигтай байрлалд сүндэрлэх болсон. Магадгүй боломжийг ашиглаж чадаж буй тэдний мундагийнх ч байж болох юм.

Тэд Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал руу явах замд “Хүннү Молл” цогцолбороо байгуулсан нь ирээдүйд асар их ашиг орлого өгөх жуулчдын нүсэр байгууламж болох нь ойлгомжтой харагдана.

Гаднах дизайнаасаа авахуулаад дотоод засал чимэглэл нь дэндүү гоёмсог уг цогцолборт орж үзээгүй хүн хүн биш гэсэн үг хүртэл цахим ертөнцөд газар авсан нь энэхүү төв ямархуу чансаатай болохыг гайхуулах мэт.
Б.Чойжилсүрэн 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгодсон учир “Хурд” группийг түүний эхнэр Б.Энхгэрэл удирддаг гэнэ лээ.

“Хурд” групп, “Хурд-хүнс”, “Хурд-Авто”, “Хаус-интест”, “Талын шонхор”, “Саудгобиколдтранс”, “Саудгобиблейкгоул”, “Apartment KH”, “Хурд лочистек”, “Хурд авомотив”, “хурд интернейшнл” гэсэн компаниудын эзэд тэднийг дэндүү хөдөлмөрч, бизнес ухаан сайтай хүмүүс гэдэг юм билээ.