Б.Янжиндулам өөрийгөө баярлуулах дуртай

“Амьдарлоги” киноны дүрээрээ танил болсон жүжигчин Б.Янжиндулам өөрийнгөө баярлуулах дуртай гэнэ шүү. Тэр тусмаа өөртөө цэцэг худалдан авах дуртай аж.


Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Дандаа бусдыг баярлуулдаг сайхан хүмүүс минь хааяа ч болов дуртай зүйлдээ цаг гаргаж өөрийгөө баярлуулж байгаарай” хэмээн бичжээ.
Зайсанд өөрийн нэрийн дэлгүүртэй Янжиндулам хоёр жилийн өмнө иргэний үнэмлэхний нэрээ Б.Гэгээнхүсэл болгон солиулсан байдагmТүүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугартай романтик харилцаатай гэгддэг.

Түүнийг ойр дотныхон нь тун чиг хөдөлмөрч бүсгүй гэж үнэлдэг. Мөн чөлөөт цаг заваараа олон улсын байгууллагуудтай хамтран нийгэмд чиглэсэн сайн санааны сайн дурын ажилд байнга оролцдог гэсэн.