Коронавирусээр “коко” үнэлгээ авагчид

Хятад улсаас гаралтай коронавирус дэлхий дахиныг “чичрүүлж” байгаа энэ цаг үед манай улсын Төр засаг төдийгүй иргэд дор бүрнээ сонор сэрэмжээ алдахгүйг хичээж буй.


Коронавирусын дуулианаар ЭМЯ, УОК-т аж ахуйн нэгжүүд, иргэд өөр өөрсдийн боломжоороо мөнгөн болон бусад хэлбэрээр хандив өргөсөөр байгаа.

Тэр дунд бизнесмэн, улс төр, урлаг соёлын төлөөлөгчид нэлээд хэд харагдсан. Гэвч эдний дундаас хэд нь УИХ-д нэр дэвшигчийн хувиар “сэвж” явааг бид таашгүй.

Ямартаа ч улс төрд шаанстай ямар хүмүүс, юугаар хандив өргөснийг сонирхуулъя.

– “Макс” группын Д.Ганбаатар энэ өдрүүдэд өөрийн мэдлийн объектоо эмнэлгийн зориулалтаар ашиглуулахаа мэдэгдээд байна.


-Асашёорюү Д.Дагвадорж Япон улсаас авчирсан 400 ширхэг хамгаалалтын хувцас ЭМЯ-нд хүлээлгэн өгөв.


С.Мөнхбат аварга УОК-т 20 сая төгрөг хандивлаа


-Олимпын аварга Н.Түвшинбаяр, “Херо” Б.Баатар нар УОК-т Францын иж бүрэн хамгаалалтын хувцас 200 ширхэг, хамгаалалтын шил 40 ширхэгийг хандивласан.


-УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 200 хонь УОК-т хандивлав.


-Голомт банк 100 сая төгрөг УОК-т хандивлажээ.

Тэдний хандивыг ирэх сонгуульд ашиг хонжоо харсан үйлдэл хэмээн учир мэдэх хүмүүс “хардаж” байна.

-УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь хандивлаж, Дүнжингарав худалдааны төвийн худалдаачдын түрээсийн төлбөрийг 60 хувиар бууруулав.