Б.Хурцын эхнэр блинчик хэрхэн хийхийг заав

УИХ-ыг гишүүдийн амыг “Цааш нь ярих уу, яахуу?” гэсэн ганцхан асуултаар тагладаг ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц ирэх УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших тухай шуум гарах болсон.


Тиймдээ ч юм уу, тэрээр сүүлийн хэдэн сар нам гүм амьдрах болсон.

Харин түүний гэргий “Сарнайх”-ын эзэн Ү.Сарнай сошиалд тун идэвхитэй байгаа хэвээр.
Дээдийн хүрээнийхэн дундаа гоёлын ширээ засалтын мэдрэмжээрээ тэрүүлдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа бага охиндоо блинчик хийж өгсөн зургаа оруулсан. Харин түүний хийсэн блинчикийн жорыг авахыг хүссэн олон бүсгүйчүүд түүнд хандсан учраас тэрээр жороо нийтлэжээ.


Ингэхдээ тэрээр “Карантинд байгаа би блинчик хийсэн стори оруулсны дараа хүмүүс жорын асууж баахан асуултууд тавьжээ. Хийдэг жороо зургаар бичлэгээр орууллаа” хэмээн тодотгожээ.
Орц: 15 ширхэг блинчик хийхэд 3 ширхэг өндөг, 500 ml сүү, 200 гр гурил, 30 гр ургамлын тос, 2 халбага элсэн чихэр, чимх давс.


1. Өндөгнүүдээ саванд хагалж хийгээд сайтар хутгаж миксердэн.

2. Тасалгааны хэмийн 500 мл сүүгээ хийж сайтар хутгана.

3. 200 гр гурил, жоохон давс, жоохон элсэн чихэр, ургамлын тос 30 гр хийгээд сайтар хутган бөөгнөрсөн гурил байх ёсгүй

4. Намхан амсартай хариулын тавгаа сайтар өндөр хэм дээр халааж байгаад ( сийрэг нүхтэй болдог) ургамлын тосоо түрхээд шүүд халуун дэрэн зуурсан шингэнээ нэг талдаа асгаад маш хурдан гүйлгэн (жоохон илүү гаргуул буцаад зуурсан шингэн луу хийж болно, нимгэхэн болгохын тулд)

5. Хариулын тавагнаас салаад эхлэнгүүт ( барагцаа 1 мин ) хусуураар эргүүлээд нөгөө талаас жоохон шараад гаргана

6. Болсон блинчик дэрээ жоохон масло түрхээд элсэн чихэр цацаад нугалан масло элсэн чихэр түрхэхгүй давхарлаад тавихад ч болно, тусдаа цөцгий варень тай байж болно, дотор нь аарц ороож болно

Анхаарах хэрэгтэй юм бол:

Орцонд орох бүх хэрэглэх зүйл тасалгааны хэмд байх!

Хариулын тавгаа сайтар халаасан байх!

Тос их биш байх! (миний хувьд сэрээн дээр даавуун салфетк ураад ороож байгаад тосоо түрхдэг ( угаагаад арчаад гээд заантай салфетк)
Гурил шигшээд хийвэл бүүр сайн надаа энд бол байсангүй түл шигшээгүй сүү байхгүй бол усаар зураад хийсэн ч болно, сүүний оронд шингээн тараг хийвэл бас их гоё болдог шүү!

Сайхан холлорой! Амжилт” гэжээ.