Найруулагч Б.Тамир шинэ төслөө эхлүүлжээ

Фантастик продакшны залуус үзэгчдэд чанартай, далайцтай дэлгэцийн уран бүтээл хүргэдэг гэдгээрээ алдаршаад буй.


Хоёр жил шахам зураг авалт хийсэн “37-р точка” уран сайхны цуврал киногоороо “монголд анхны” гэсэн тодотголыг өөртөө бий болгосон тус продакшны залуус шинэ уран бүтээлдээ орж байгаа аж.

Энэ тухайгаа найруулагч Б.Тамир өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.