“Эмоци”-ийн Б.Номин дахин нярайлна

Эмоци продакшны нялх ногоо болох Б.Номин өсч яваа ирээдүйтэй жүжигчдын нэг. Тэрээр хошин урлагийн тайзнаа туслах дүрээс эхлэн уран бүтээлийн ажлаа эхэлж байснаа бодвол одоо харьцангуй ахиц гаргаж бүрэн хэмжээний кинонд хүртэл хэд хэд тоглоод амжсан.


Тэгвэл жүжигчин бүсгүй маань тун удахгүй хоёр дахь үрээ өлгийдөхөөр зэхэж байгаа ажээ.
Оюутан байхдаа “Үндэсний баялаг” уран сайхны кинонд тоглож байсан түүнийг эр нөхрийнхөө сайн хань төдийгүй, бяцхан хүүгийнхээ сайн ээж гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.

Түүний тоглосон “Өндгөн толгойт” МУСК-д түүний бүтээсэн дүр үзэгчдэд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгахаар дүр болжээ. Өнгө мөнгөнд дуртай, үнэнч бус буюу хань ижил нь зовохын цагт жаргалаа хөөж явах эмэгтэйн дүр бүтээсэн нь залуучуудад хань ижлээ зөв сонгох, сайхан инээсний цаана ямар саар зан явдаг болохыг ойлгуулахыг зорьсон нь илт.

Амьдрал дээр ч Б.Номингийн бүтээсэн дүр адил охид, хүүхнүүд олон байдгийг ч залуус юу эс андах билээ. Яг л тэр дүрийг Б.Номин тун чадварлаг бүтээсэн байдаг.