“MetroMall”-ийн Б.Одсүрэн нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв


Өнөөдөр Монголын бизнесийн салбарт олон жилийн арвин туршлагатай, амжилттай яваа бизнесмэн Метро Девелопмент Группийн үүсгэн байгуулагч Б.Одсүрэн улс төрд орохгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа албан ёсоор мэдэгджээ.
Тэрээр “Би сонгуульд нэр дэвшихгүй ээ !!!

Энийг 12-р сард хэлсэн, дахиад хэлчье !

Надаар Монгол орон дутахгүй, харин таны эх орноо хайрлах сэтгэлээр Монгол орон дутна.

Намайг дэмждэг бүх хүнд баярлалаа!

Харин надад дургүй хүмүүст хандаж хэлэхэд Миний бие маш сайн байгаа шүү” гэжээ.


Б.Одсүрэнгийн хувьд 20 насандаа анхны компаниа байгуулж байсан тэрбээр Монголын анхны агаарын тээвэр зуучлалын компаниудын нэгийг эхлүүлж, төв номын сангийн электрон номын сангийн системийг бүрдүүлж, соронзон туузат картыг зах зээлд анх танилцуулж байсан нэгэн.

Барилгын салбарт канад хаусын технологийг нэвтрүүлж, олон олон оффис, орон сууц, эмнэлэг, сургуулийн барилгыг ашиглалтанд оруулсан туршлагатай.

Эдгээрээс mall концепцийг улаанбаатарчуудад хамгийн түрүүнд танилцуулж, шинэ соёлд түүчээлсэн MetroMall их дэлгүүрийг нь бид сайн мэднэ.