Брэндлэг хатагтай Д.Уранбилэг

Монголын загварын ертөнцийг нэгэн үе чимж явсан, хамгийн царайлаг том моделийн нэг Д.Уранбилэг тун чиг брэндлэг хатагтай бололтой.


Өөрийн цахим хуудаснаа хөлнөөсөө толгой хүртэл гоёсон зургаа нийтлэдэг.

Д.Уранбилэгийн хувьд нэг хэсэг гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдарсан.

Харин эх орондоо ирснээс хойш хувийн бизнестээ илүүтэй анхаарах болсон.

Тэрээр Олон улсын онгоцны билет зуучлан борлуулах үйл ажиллагаа эрхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.


Д.Уранбилэг нэгэн үе Монгол Улсыг төлөөлөн АНУ дахь элчин сайдаар ажиллаж байсан Ж.Чойнхорын бэр болж, хөөрхөн үрийн зулай үнэрлэсэн боловч төд удалгүй дуулиантай салалт хийж байв.


Түүний дараахан топ модель маань гитарчин Өөжгийтэй хэсэг хугацаанд үерхэж байгаад больсон билээ.

Тэр цагаас хойш усанд хаясан чулуу мэт алга болсон загвар өмсөгч бүсгүй нам гүм амьдралыг сонгож, жинхэнэ хайртайгаа учирсаных биз