Долдугаар сарын 25-аас наймдугаар сарын наймны хооронд 14 хоногийн турш зохиогдсон “The world miss tourism 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Б.Гүнзаяа оролцсон билээ. Нийт 57 орны гоо бүсгүй оролцсон уг тэмцээнд мисс Б.Гүнзаяа

  • 3th runner-up буюу 3-р байрт шалгарч
  • Хоёр удаа эко видеогоороо тэргүүлж
  • Бикини топ 10
  • Шилдэг үндэсний хувцас топ 10-д
  • Сошель санал асуулгаар 3-р байрт тус тус шалгарсан байна.

Энэ удаагийн тэмцээний талаар Б.Гүнзаяа: “Монгол хүн болж төрсөн хувь ерөөлөөр Дэлхийн аялал жуулчлалын элч болон титмээ зүүж олон сая хүнээс шалгарсан улс, улсын шилдэг охидуудтай мөр зэрэгцэн өрсөлдөж МОНГОЛ хэмээн бахархалтайгаар дуудуулан зогсох нь юу юунаас илүү эрхэм байлаа. Хэдий би Бат-Эрдэнийн Гүнзаяа хэмээх нэрээр оролцож байгаа ч миний нэр бус эх орны минь нэрээр овоглож байгаа болохоор олдсон агшин бүртээ чин сэтгэлээсээ хичээж, Монголоороо гайхуулах, омогших алтан агшин минь энэ өдрүүдэд тохиолоо. Монгол минь, Монголчууд минь бүхий л салбарт өөд өөдөө Мандан бадрах болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Б.Гүнзаяа нь “Miss intercontinental”, “Photo model of the world 2016”, “Miss leisure world 2016”, “Miss city tourism 2017” зэрэг тэмцээнүүдэд оролцож, Монголчуудын гаргаж байсан амжилтыг шинэчилж, Тэргүүн байр, дэд байр болон номинацуудын эзэн болж хүндэт титмүүдийг эх орондоо авчирч байсан юм.